АЙМАГ ДУНДЫН ОТРЫН БЭЛЧЭЭР АШИГЛАЛТЫН ЗАХИРГАА

2018 оны 01-р сарын 01



Нүүдлийн мал аж ахуйн тэжээлийн үндсэн эх үүсвэр нь байгалийн бэлчээр юм. Зун нь хур бороо муутай байж бэлчээрийн даац муудан ган тохиовол, өвөл нь цас их орж зуд болдог зүй тогтол Монголын цаг агаарын нэг онцлог юм. Энэхүү байгалийн гэнэтийн болон давагдашгүй эрсдэлийг хохирол багатай даван туулахад отор нүүдэл хийх аргыг өргөн хэрэглэсээр ирсэн бөгөөд Төрөөс энэ талаар холбогдох зохицуулалтын арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байсан байна. Тухайлбал: 
- 1962 онд БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн тогтоолоор Хөдөө аж ахуйн яамны харьяанд Хэрлэнбаян-Улааны отор тэжээлийн станцыг,
- 1974 онд  БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 419-р тогтоолоор Хөдөө аж ахуйн яамны харьяанд Говь-Алтай аймгийн Аргалантын отор тэжээлийн аж ахуйг
-  2007 онд Монгол Улсын Засгийн газрын 187 дугаар тогтоолоор Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргааг тус тус байгуулсан байна.

Аймаг дундын отрын бэлчээрийн талаар

Өнөөгийн байдлаар Монгол улсын засгийн газраас мал сүргийг байгалийн болон гэнэтийн давагдашгүй эрсдэлээс хамгаалах зорилгоор 15 аймгийн газар нутгийг хамарсан 783.3 мян.га газрыг улсын тусгай хэрэгцээнд авч дараах 9 аймаг дундын отрын бүс нутгийг байгуулсан. Үүнд:

  1. Хэнтий аймгийн Хэрлэнбаян-Улаан /192.8 мян.га/
  2. Говь-Алтай аймгийн Аргалант /118.6 мян.га/
  3. Завхан аймгийн Багахайрхан /68.3 мян.га/
  4. Говь-Сүмбэр аймгийн Малахын тал /73.1 мян.га/
  5. Дорнод аймгийн Чойбалсан /124.4 мян.га/
  6. Төв, Булган аймгийн “Чилэн” /34.1 мян.га/
  7. Өвөрхангай, Төв аймгийн “Хөх дэл” /37.9 мян.га/
  8. Увс аймаг Ачит нуурын /28.9 мян.га/
  9. Ховд аймгийн Баяннуруу /105.2 мян.га/

Дээрх аймаг дундын отрын бүс нутгуудад жилд дунджаар 19 аймаг нийслэлийн 45 сум дүүргийн 700 гаруй өрхийн 600 орчим мянган толгой мал отроор өвөлжиж байна. 

Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргааны  эрхэм зорилго

Аймаг дундын отрын бүсийн бэлчээрийг зохистой ашиглах, хамгаалах замаар мал сүргийг байгалийн гэнэтийн болон давагдашгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хамгаалах, оторчид, малчдад, төрийн үйлчилгээг үзүүлэх зорилготой.  

Захиргааны үйл ажиллагааны стратегийн зорилт, хэрэгжүүлэх үйл ажиллагаа:

Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргааны тэргүүлэх чиглэл, үйл ажиллагааны эрхэм зорилгын хүрээнд дор дурдсан стратегийн зорилгыг хэрэгжүүлнэ. Үүнд:

Стратегийн зорилт 1. Отрын бүс нутгийн бэлчээрийн ашиглалт, хамгаалалтыг сайжруулахтай холбоотой эрх зүйн орчныг боловсронгуй болгох.
1.1. Отрын бүс нутгийн бэлчээрийг хамгаалах хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр хууль, журмын төслийг санаачлан боловсруулж, батлуулах;
1.2. Малчин болон мал бүхий иргэдээс малынх нь төрөл, бүс нутгийн онцлогийг харгалзан отрын бэлчээр ашигласны төлбөр авах эрх зүйг орчныг бүрдүүлж, түүний тодорхой хэсгийг бэлчээр хамгаалах, сайжруулахад ашиглах;
 
Стратегийн зорилт 2. Отрын бүс нутгийн бэлчээрийн төлөв байдалд тандалт, хяналт үнэлгээ хийх замаар түүнийг зүй зохистой ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх, шинээр отрын нөөц бүс нутаг бий болгох ажлыг зохион байгуулах;
 
2.1. Отрын бүс нутгийн бэлчээрийн төлөв байдал, чанарын хянан баталгааг мэргэжлийн байгууллагаар хийлгүүлж, дүгнэлтэд үндэслэн цаашид авах арга хэмжээг төлөвлөх;
2.2. Аймаг дундын отрын бүс нутаг шинээр байгуулах асуудлыг судалж, санал боловсруулж, холбогдох төрийн захиргааны төв байгууллагад танилцуулж шийдвэрлүүлэх;
2.3. Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргааны үйл ажиллагааг стратеги төлөвлөгөөний дагуу явуулж, отор нүүдлийг зохион байгуулах арга хэмжээ авах;
2.4. Орон нутгийн захиргааны байгууллагаас тавьсан хүсэлт, аймаг дундын отрын бэлчээр ашиглалтыг зохицуулах үүрэг бүхий орон тооны бус зөвлөлийн хурлын шийдвэрийг үндэслэн тухайн сумын Засаг даргатай бэлчээрийг ашиглах, хамгаалах, гэрээ байгуулах замаар өвөлжилт хаваржилтын ажлыг зохион байгуулах;  
2.5. Отрын бүс нутгийн бэлчээрт хил, заагийн тэмдэгжүүлтийг хийж, хортон шавьж, мэрэгчтэй тэмцэх, бэлчээрийг нөхөн сэргээх арга хэмжээг зохион байгуулах;

Стратегийн зорилт 3. Отрын бүс нутгийн бэлчээрийн усан хангамжийг сайжруулна.
3.1. Отрын бүсийн бэлчээрийн усан хангамжийн өнөөгийн түвшинг тодорхойлох судалгааг хийлгэх;
3.2. Уст цэгийн хайгуулыг бүс нутгаар мэргэжлийн байгууллагаар жил тутам гүйцэтгүүлэх;
3.3. Отрын бүс нутагт шинээр худаг, услалтын систем байгуулах, сэргээн засварлах ажлыг зохион байгуулах;

Стратегийн зорилт 4. Отрын бүс нутагт өвс тэжээлийн нөөц бий болгож, мал сүргийн байгалийн эрсдэлийг даван туулах чадамжийг нэмэгдүүлнэ.
4.1. Отрын бүс нутагт өвс, тэжээлийн нөөцийг хадгалах өвсний саравч тэжээлийн агуулахыг бий болгох;
4.2. Отрын бүс нутагт шаардагдах тэжээлийн нөөцийн хэмжээ, хүртээмж, байршлыг оновчтой тогтоож, шаардлагатай өвс, тэжээлийн нөөцийг бүрдүүлж, байгалийн гамшгийн үед учирч, болзошгүй хохирлыг бууруулах;
4.3. Отрын бүс нутагт мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, арга хэмжээг жил бүр МЭҮГазартай хамтран зохион байгуулах;
4.4.Отрын бүс нутгийн ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг орон нутгийн засаг захиргаа, малчид, оторчидтой хамтран жил бүр зохион байгуулах;

Стратегийн зорилт 5.  Оторчдын нийгмийн ая тухтай нөхцөлийг хангах.
5.1. Отрын бэлчээр ашиглалт, түүнтэй холбогдох дүрэм, журмыг малчдад таниулах, сурталчилах ажлыг зохион байгуулах;
5.2. Орон нутгийн эрүүл мэндийн байгууллагатай хамтран оторчдод үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээг зохион байгуулах;
5.3. Отроор өвөлжих малыг мал, амьтны гоц халдварт өвчнөөс тайван бүс нутгаар дамжуулан отрын бэлчээрт хүргэх ажлыг зохион байгуулах;
5.4. Малын хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор орон нутгийн засаг захиргааны харьяа хууль хяналтын байгууллагуудтай хамтран ажиллах;
5.5. Оторчид, тэдгээрийн гэр бүлийн гишүүдийн боловсрол эзэмших нөхцлийг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх;
5.6. Оторчдыг бүх төрлийн мэдээлэлээр хангах, нийгмийн үйлчилгээ үзүүлэх ажлыг холбогдох байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх зэрэг болно.


Аймаг дундын отрын бүс

Говь-Сүмбэр аймгийн Малахын тал /73.1 мян.га/ Говьсүмбэр аймгийн Сүмбэр Төв аймгийн Баянжаргалан, Хэнтий аймгийн Дархан сумын заагт байрладаг.

Нийт 105,2 мян/га газар нутаг хамардаг бөгөөд хойд талаараа ховд аймгийн Чандмань сум, Зүүн талаараа Говь-Алтай аймгийн Хөхморьт, Баян-Уул сум урд тал...

Увс аймгийн Ховд сум, Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын заагт байрлана.   Энд Увс аймгийн Сагил, Түргэн, ховд, Бөхмөрөн Баян-Өлгий аймгийн н...

Төв аймгийн Дэлгэрхаан, Эрдэнэсант Өвөрхангай аймгийн Бүрд, Баян-Өндөр сумын заагт байрлалтай.  

Булган аймгийн Дашинчилэн Баяннуур сум Төв аймгийн Өндөрширээт сумын нутгийн заагт байрладаг.   Энд Булган аймгийн Рашаант, Дашинчилэн, Баянну...

Дорнод аймгийн Чойбалсан сумын нутагт байрлалтай алслагдсан нутаг юм. -Тус отрын бэлчээрт адуу оторлоход тохиромжтой. -Жилд дунджаар 45,000-60,0...

Анх 1974 онд сайд нарын тогтоолоор Отор тэжээлийн станц нэртэйгээр байгуулагдаж байсан. Үүнээс хойш 2007 онд аймаг дундын торын бэлчээр ашиглалтын зах...

Завхан аймгийн Завхан мандал сумын нутагт байрладаг.   Энд тус аймгийн Цэцэн-Уул, Түдэвтэй, Сантмаргац, Эрдэнэхайрхан, Дөрвөлжин, Сонгин...

Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутагт хамаарах ба энд Хэнтий аймгийн Дэлгэрхаан, Жаргалтхаан, Цэнхэрмандал Төв аймгийн Баяндэлгэр Мөнгөнморьт Баянжар...