Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутагт хамаарах ба энд Хэнтий аймгийн Дэлгэрхаан, Жаргалтхаан, Цэнхэрмандал Төв аймгийн Баяндэлгэр Мөнгөнморьт Баянжаргалан, Баянцагаан, Баян, сумын Говьсүмбэр аймгийн Баянтал, Сүмбэр сум, нийслэлийн Багануур дүүргийн малчид ихээр оторлодог.
Жилд дунджаар 150.000-200.000 толгой мал оторлох бэлчээрийн даацтай отор нүүдлийн арвин түүхтэй нутаг юм.
Тус отрын бэлчээрт ерхөг, хялгана, хиаг, биелэг, зүр өвс, агь, харгана, таана, хазаар өвс, зэрэг ургамал голлон ургана.
Улсын төсвийн хөрөнгөөр 16 ш богийн чулуун хороо, өвсний саравч тэжээлийн агуулах, 25 ш инженерийн хийцтэй худаг гаргасан байна.