Завхан аймгийн Завхан мандал сумын нутагт байрладаг.
Энд тус аймгийн Цэцэн-Уул, Түдэвтэй, Сантмаргац, Эрдэнэхайрхан,
Дөрвөлжин,
Сонгино,
Завханмандал сумын малчид отроор өвөлждөг жилдээ дунджаар 70,000-80,000 толгой мал өвөлжих боломжтой бүс нутаг юм.
Отрын бэлчээрт голлон ерхөг, хялгана, хиаг, монгол өвс, сайрын хялгана, хар суль, агь, харгана, таана, хазаар өвс зэрэг ургамал ургана.
Тус отрын бэлчээрт Улсын төсвийн хөрөнгөөр 7 ширхэг инженерийн хийцтэй худаг 7 ширхэг богийн чулуун хороо, мөн өвсний саравч, тэжээлийн агуулахыг тус тус барьж байгуулсан