ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭЛЭЛ \2018.06.29\

2018 оны 06-р сарын 29



1.1.Цаг агаарын нөхцөл байдлын талаар:

6 дугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв нь агaaрын темперaтурын сарын дундаж нь 9-14 градус буюу уур амьсгалын дунджийн орчим байх төлөвтэй. Нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр сэрүүсч шөнөдөө 1-6 градус, өдөртөө 13-18 градус дулаан байна. Гуравдугаар арав хоногийн дунд үеэр шөнөдөө 4-9 градус, өдөртөө 17-22 градус дулаан байна. Харин гуравдугаар арав хоногийн эхээр шөнөдөө 12-17 градус, өдөртөө 25-30 градус хүрч дулаарна. Бусад хугацаанд ихэнх нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна. 

Энэ сард уур амьсгалын  дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй. Нэгдүгээр арав хоногийн сүүлчээр бороо хур тунадас орно. Хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлч, гуравдугаар арав хоногийн эхэн ба дунд үеэр бороо орох төлөвтэй. Дуу цахилгаантай.

            Салхи нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёр ба гуравдугаар арав хоногийн эхэн ба дунд үе, сүүлчээр 14-16 м/с хүртэл ширүүсч шороон шуурга шуурах төлөвтэй байна.

1.2.Бэлчээрийн төлөв байдлын талаар:

Тус аймаг дундын отрын бүс нутагт хур тунадас ороогүй, чийг бага, ургамлын гарц муу, салхи шуурга ихтэй, зуншлага тааруу байна.

1.3.Аймаг дундын отрын бэлчээрийн ашиглалт, хамгаалалтын талаар:

Малахын аймаг дундын отрын бүс нутагт одоогийн байдлаар 16 гаруй өрхийн 10000 толгой мал байна. Эдгээр малчин өрхүүдэд аймаг дундын отрын бүс нутгийг малын хөлөөс чөлөөлөх талаар албан мэдэгдэл хүргүүлсэн боловч нүүгээгүй байна. Нүүх боломжгүй байгаа шалтгаан нь нутгийн уугуул иргэд тул өөр очих газар нутаг байхгүй гэсэн тайлбарыг тавьж байгаа болно.    

2. Завхан аймгийн Завханмандал сумын Багахайрханы аймаг дундын отрын бүс нутаг:

2.1.Цаг агаарын нөхцөл байдлын талаар:

Агаарын дундаж температур нь нутгийн баруун болон өмнөд хэсгээр 15-20 градус дулаан, бусад нутгаар 10-15 градус дулаан буюу нийт нутгаар уур амьсгалын дунджийн орчим байх төлөвтэй. Нэг ба гуравдугаар арав хоногийн дунд үеэр Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 градус дулаан, өдөртөө 19-24 градус дулаан, говь болон нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 градус дулаан, өдөртөө 27-32 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус дулаан, өдөртөө 23-28 градус дулаан байна. Нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр сэрүүсч Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан, говь болон нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 градус дулаан, өдөртөө 20-25 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус дулаан, өдөртөө 14-19 градус дулаан байна.

Уур амьсгалын дунджаар нутгийн баруун болон зүүн өмнөд хэсгээр 8.3-29 мм, бусад нутгаар 29-49 мм тунадас унадаг ба урьдчилсан мэдээгээр нутгийн баруун хэсгээр уур амьсгалын дунджаас бага, бусад нутгаар уур амьсгалын дунджийн орчим бороо орох төлөвтэй байна. Нэгдүгээр арав хоногийн эхэн болон эцсээр, хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн эхээр зарим газраар, хоёрдугаар арав хоногийн эхний хагас, гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Дээрх бороо орох үеүдэд салхи зарим газраар 12-1 м/с хүрч ширүүсч болзошгүй байна.

2.2.Бэлчээрийн төлөв байдлын талаар:

Тус аймаг дундын отрын бүс нутагт бороо бага байгаагаас шалтгаалан зуншлага тааруу, газрын гарц дунд зэрэг байна.

2.3.Аймаг дундын отрын бэлчээрийн ашиглалт, хамгаалалтын талаар:

Багахайрханы аймаг дундын отрын бүс нутаг одоогийн байдлаар малын хөлөөс бүрэн чөлөөлөгдсөн. Тус захиргаанаас малын сэг зэм устгах, ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг хийж байна.

3. Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Хэрлэнбаян-Улааны аймаг дундын отрын бүс нутаг:

3.1.Цаг агаарын нөхцөл байдлын талаар:

Агаарын температур сарын дундаж нь 14-19 градус дулаан буюу уур амьсгалын дунджаас 0.5-1.5 градусаар дулаан байна. Нэгдүгээр арав хоногийн эхээр сэрүүсч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 4-9 градус, өдөртөө 17-22 градус дулаан байна. Хоёр ба гуравдугаар арав хоногийн сүүлчээр нутгийн хойд хэсгээр шөнөдөө 4-9 градус, өдөртөө 16-21 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна. Энэ сард нутгийн зүүн хойд хэсгээр уур амьсгалын дунджаас бага бусад нутгаар дунджийн орчим бороо орох төлөвтэй.

 Нэгдүгээр арав хоногийн дунд үе ба эцсээр зарим газраар бага зэргийн бороо орно. Хоёрдугаар арав хоногийн дунд үе болон сүүлч, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Бороо хур орох үеүдэд салхи зарим газраар түр зуур 18-20 м/с хүрч ширүүсэх төлөвтэй байна.

3.2.Бэлчээрийн төлөв байдлын талаар:

Тус аймаг дундын отрын бүс нутагт бороо бага зэрэг байгаагаас зуншлага дунд, газрын гарц дунд зэрэг байна.

3.3.Аймаг дундын отрын бэлчээрийн ашиглалт, хамгаалалтын талаар:

Хэрлэнбаян-Улааны аймаг дундын отрын бүс нутагт 2017-2018 онд 363 өвөлжсөнөөс  05 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар 7 өрх үлдэж чөлөөлсөн боловч отрын бүсийн ойр орчмын сумдын зуншлага муу байгаагаас шалтгаалан малчин өрхүүд отрын бүс нутагт орох явдал нэмэгдэж байна. Одоогийн байлаар 30 малчин өрх отрын бүс нутагт байна.  

4. Увс аймгийн Ногооннуур сумын Ачитнуурын аймаг дундын отрын бүс нутаг:

4.1.Цаг агаарын нөхцөл байдлын талаар:  

Нэг ба гуравдугаар арав хоногийн дунд үеэр уулархаг нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 19-24 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 24-29 градус дулаан байна. Нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр сэрүүсч уулархаг нутгаар шөнөдөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 17-22 градус дулаан байна. Бусад хугацаанд уулархаг нутгаар шөнөдөө 2-7 градус, өдөртөө 15-20 градус, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна.

4.2.Бэлчээрийн төлөв байдлын талаар:

Тус аймаг дундын отрын бүс нутагт хур бороо орохгүй байгаа тул өвсний гарц муу гандуу байна. Нуурын зах хөвөө орчимд чийгшилтэй байгаа учраас тэнд ширэг сийрэг гарсан. Бусад газраар өвсний гарц, бэлчээрийн даац муу байна.

4.3.Аймаг дундын отрын бэлчээрийн ашиглалт, хамгаалалтын талаар:

Тус аймаг дундын отрын бүс нутагт мал, малчин өрх байхгүй. Одоогийн байдлаар малын хөлөөс бүрэн чөлөөлөгдсөн байна.

5. Дорнод аймгийн Чойбалсан сумын Чойбалсангийн аймаг дундын отрын бүс нутаг:

5.1.Цаг агаарын нөхцөл байдлын талаар:

2018 оны 06 дугаар сарын 22, 24-нд түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи ихэнх хугацаанд баруун хойноос 4-9м/с. Борооны өмнө салхины хүч түр зуур ширүүснэ. Шөнөдөө 10-15 градус, өдөртөө 18, бусад хугацаанд 27-29 градус дулаан байна.

5.2.Бэлчээрийн төрх байдлын талаарх мэдээлэл:

Тус аймаг дундын отрын бүс нутагт хур бороо орохгүй байгаа тул гандуу буюу гандуувтар байна.

5.3.Аймаг дундын отрын бэлчээр ашиглалт, хамгаалалтын талаар:

Тус аймаг дундын отрын бүс нутагт мал, малчин өрх байхгүй. 6 дугаар сар гарснаар бага зэргийн бороо хэсэгчлэн орсон.

6. Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Аргалантын аймаг дундын отрын бүс нутаг:

6.1.Цаг агаарын нөхцөл байдлын талаар:

Агаарын температурын сарын дундаж нь нутгийн хойд хагаст 11-16 градус, өмнөд хагаст 15-20 градус дулаан буюу ихэнх нутгаар уур амьсгалын дунджийн орчим байна.

            Нэг ба гуравдугаар арав хоногийн дунд үеэр Алтайн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 19-24 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 14-19 градус, өдөртөө 29-34 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 24-29 градус дулаан байна. Нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр сэрүүсч Алтайн уулархаг нутгаар шөнөдөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 7-12 градус, өдөртөө 22-27 градус, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 17-22 градус дулаан байна. Бусад хугацаанд Алтайн уулархаг нутгаар шөнөдөө 2-7 градус, өдөртөө 15-20 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 11-16 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна.

            Энэ сард Говь-Алтайн хойд хэсгээр уур амьсгалын дунджийн орчим, бусад нутгаар уур амьсгалын дунджаас бага бороо орох төлөвтэй.

Нэгдүгээр арав хоногийн эхэн ба сүүлч, хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн эхээр зарим газраар, хоёрдугаар арав хоногийн эхний хагас, гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Дээрх бороо орох үеүдэд салхи зарим газраар 12-14 м/с, зарим үед дуу цахилгааны өмнө 18-20 м/с хүрч ширүүсч болзошгүй байна.

6.2.Бэлчээрийн төлөв байдлын талаар:

4 дүгээр сараас хойш хур тунадас ороогүй тул отрын бүс нутаг маш гандуу байдалтай байна.

6.3.Аймаг дундын отрын бэлчээр ашиглалт, хамгаалалтын талаар:

Тус аймаг дундын отрын бүс нутагт малчин өрх, мал байхгүй бүрэн чөлөөлөгдсөн байна.Тус отрын бүс нутгийн баруун Сэртэнгийн орчим Хавиргын ухаад гүн өрмийн худаг нэгийг гаргах зайлшгүй шаардлага байна.Энд худаг гаргаснаар отрын бүс нутагт орж ирж байгаа 2000-3000 малыг услах боломжтой болно. Ингэснээр отрын бүс нутгийн бэлчээрийг тэнцвэртэй ашиглах нөхцөл бүрдэнэ.

Отрын бүс нутгийн урд захаар зүүн баруун Сэртэнгийн урдуур хоёрын зэрэг чулуун хашаа баривал байгалийн эрсдэлт нөхцөлөөс шалтгаалсан мал уруудаж алдагдах аюулаас сэргийлэх боломжтой болох юм.

7. Ховд аймгийн Дарви сумын Баяннурууны аймаг дундын отрын бүс нутаг:

7.1.Цаг агаарын нөхцөл байдлын талаар:

6 дугаар сарын эхээр 0,15 мм орчим хур тунадас орсон. Сүүлийн 7 хоногт уулархаг нутгаар хур тунадас орсон. Одоогийн байдлаар орсон хур тунадасны хэмжээ 0,553721 мм, чийгшил 49 хувь үүлэрхэг байна.

7.2.Бэлчээрийн төлөв байдлын талаар:

Ховд аймгийн Дарви суманд уулархаг нутгаар бэлчээрийн ургамал 3-4 см орчим байгаа ба бусад нутгаар “тал хээр” 2-3 см орчим байгаа ба бэлчээрийн төлөв байдлын үнэлгээгээр дунд гарч байна. Гандуу байдалтай байна.

7.3.Аймаг дундын отрын бэлчээр ашиглалт, хамгаалалтын талаар:

Тус аймаг дундын отрын бүс нутагт малчин өрх, мал байхгүй байна. Малын хөлөөс бүрэн чөлөөлөгдсөн.

8. Өвөрхангай аймгийн Бүрд, Баян-Өндөр сумын “Хөх дэл” аймаг дундын отрын бүс нутаг

8.1.Цаг агаарын нөхцөл байдлын талаар:

6 дугаар сарын 20-ны байдлаар хур тунадас орсон. Одоогийн байдлаар орсон хур тунадасны хэмжээ 21,1 мм, чийгшил 46 хувь үүлэрхэг байна.

8.2.Бэлчээрийн төлөв байдлын талаар:

Баян-Өндөр сумын нутгаар бэлчээрийн ургамал 5-8 см орчим байгаа ба бэлчээрийн төлөв байдлын үнэлгээгээр сайн  гарч байна.

8.3.Аймаг дундын отрын бэлчээр ашиглалт, хамгаалалтын талаар:

Тус аймаг дундын отрын бүс нутагт 2 аймгийн 4 сумын малчин өрх нутаглаж байна.

9. Булган аймгийн Дашинчилэн, Рашаант сумын “Чилэн” аймаг дундын отрын бүс нутаг

9.1.Цаг агаарын нөхцөл байдлын талаар:

6 дугаар сарын сүүлийн 10 хоногт 2-3 удаа хур тунадас орсон. 26-ны байдлаар хур тунадас газрын хөрсөнд 5-10 см хүртэл чийгтэй байна. Одоогийн байдлаар орсон хур тунадасны хэмжээ 21,1 мм, чийгшил 46 хувь үүлэрхэг байна.

9.2.Бэлчээрийн төлөв байдлын талаар:

Дашинчилэн Рашаант сумын нутгаар бэлчээрийн ургамал сэргэж зуншлага сайхан болох төлөвтэй байна.

9.3.Аймаг дундын отрын бэлчээр ашиглалт, хамгаалалтын талаар:

Тус аймаг дундын отрын бүс нутагт 2 аймгийн 4 сумын малчин өрх нутаглаж байна. Тус айлуудад отрын бүсийг чөлөөлөх талаар албан мэдэгдэл хүргүүлсэн.

 

АЙМАГ ДУНДЫН ОТРЫН БЭЛЧЭЭР

АШИГЛАЛТЫН ЗАХИРГАА

 


Аймаг дундын отрын бүс

Говь-Сүмбэр аймгийн Малахын тал /73.1 мян.га/ Говьсүмбэр аймгийн Сүмбэр Төв аймгийн Баянжаргалан, Хэнтий аймгийн Дархан сумын заагт байрладаг.

Нийт 105,2 мян/га газар нутаг хамардаг бөгөөд хойд талаараа ховд аймгийн Чандмань сум, Зүүн талаараа Говь-Алтай аймгийн Хөхморьт, Баян-Уул сум урд тал...

Увс аймгийн Ховд сум, Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын заагт байрлана.   Энд Увс аймгийн Сагил, Түргэн, ховд, Бөхмөрөн Баян-Өлгий аймгийн н...

Төв аймгийн Дэлгэрхаан, Эрдэнэсант Өвөрхангай аймгийн Бүрд, Баян-Өндөр сумын заагт байрлалтай.  

Булган аймгийн Дашинчилэн Баяннуур сум Төв аймгийн Өндөрширээт сумын нутгийн заагт байрладаг.   Энд Булган аймгийн Рашаант, Дашинчилэн, Баянну...

Дорнод аймгийн Чойбалсан сумын нутагт байрлалтай алслагдсан нутаг юм. -Тус отрын бэлчээрт адуу оторлоход тохиромжтой. -Жилд дунджаар 45,000-60,0...

Анх 1974 онд сайд нарын тогтоолоор Отор тэжээлийн станц нэртэйгээр байгуулагдаж байсан. Үүнээс хойш 2007 онд аймаг дундын торын бэлчээр ашиглалтын зах...

Завхан аймгийн Завхан мандал сумын нутагт байрладаг.   Энд тус аймгийн Цэцэн-Уул, Түдэвтэй, Сантмаргац, Эрдэнэхайрхан, Дөрвөлжин, Сонгин...

Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутагт хамаарах ба энд Хэнтий аймгийн Дэлгэрхаан, Жаргалтхаан, Цэнхэрмандал Төв аймгийн Баяндэлгэр Мөнгөнморьт Баянжар...