АЙМАГ ДУНДЫН ОТРЫН БЭЛЧЭЭР АШИГЛАЛТЫН ЗАХИРГАА
2018 оны 05 дугаар сарын 21-нээс 05 дугаар сарын 25-ны
өдрүүдэд хийсэн ажлын тайлан
1.Хэнтий аймгийн Хэрлэнбаян-Улааны аймаг дундын отрын бүс нутгийн бэлчээр ашиглалтын төлөвлөгөөг хэрэгжүүлэх зорилгоор Төв аймгийн Баянжаргалан, Баяндэлгэр сумдуудтай бэлчээр ашиглалтын гэрээ байгуулав.
2.Хэнтий аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Хэрлэнбаян-Улаан тосгоны захирагчийн албатай хамтран тус отрын бүс нутгийг малын хөлөөс чөлөөлөх арга хэмжээг хэрэгжүүлж байна.
3.“Бэлчээрийн эдэлбэр газарт учруулах хохирлын үнэлгээг тооцох аргачлал”, “Бэлчээрийн даац тодорхойлох арга аргачлал”-уудыг боловсруулах, “Таван хошуу малын бэлчээрт үзүүлэх нөлөө”-ийг судлах судалгааны ажлыг хийж гүйцэтгэх байгууллагуудыг сонгон шалгаруулж гэрээг байгуулав.
4.Аймаг дундын отрын бүс нутгийн өвс тэжээлийн нөөцийг бий болгох зорилгоор Булган аймгийн Рашаант сумын нутагт 200 га талбайд ногоон тэжээл тариалах тариалалтын ажил дуусав.
5.Хэрлэнбаян-Улаан, Малах, Чилэнгийн отрын бүс нутгуудад байгууллагын 2018 оны хагас жилийн үндсэн хөрөнгийн тооллогыг хийж, тайланг гарган ажиллаж байна.
6.Ховд аймгийн Баяннурууны отрын бүсийн ашиглалт хамгаалалтыг сайжруулах, оторчид малчдыг байгалийн гэнэтийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор отрын бүст 60 га тариалалтын талбайг хашиж хамгаалах, тэжээлийн ургамал тариалах, бэлчээрийн төлөв байдлын үнэлгээ хийх арга хэмжээг хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлыг хангаад байна.
7.Булган аймгийн Рашаант сумын нутагт байрлах Өвсний саравч, тэжээлийн агуулах, худгийн дээвэр засварлах ажлын гэрээ хийгдэж, засварын ажил явагдаж байна.
8. Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж байгаа Хэрлэнбаян-Улааны отрын бүс нутагт өвөлжөө, хаваржааны зориулалтаар газар эзэмшүүлэхээр олгосон захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй Захиргааны хэргийн анхан шатны шүүх хуралдаанд 2018 оны 05 дугаар сарын 29-ны өдрийн 15 цагт болж, уг хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа нотолж оролцов.
9.Хэнтий аймгийн мэргэжлийн хяналтын газарт иргэн О.Батсүхэд холбогдуулан гаргасан Гомдлын хариу 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, эс зөвшөөрөн дэд шатны байгууллага болох Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт гомдол гаргахаар албан бичгийг хянуулахаар шилжүүлэн ажилласан
Ирэх долоо хоногт хийгдэх ажил
1.Сансрын зураглал боловсруулах, уг зураглалуудыг ашиглан бэлчээр ашиглалтын төлөвлөлт боловсруулах талаар судлан Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргаанд шаардлагатай зураглалын жагсаалт гаргах;
2.Ховд аймгийн Баяннурууны отрын бүс нутагт “Тэжээлийн агуулах өвсний саравч барих” ажлыг гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулах;
3.Ховд аймгийн Баяннурууны отрын бүс нутагт өвс тэжээлийн нөөц бүрдүүлэх зорилгоор тэжээлийн ургамал тариалахад техник, тоног төхөөрөмжийн түрээсийн үйлчилгээ үзүүлэх байгууллагыг сонгон шалгаруулах;