АЙМАГ ДУНДЫН ОТРЫН БЭЛЧЭЭР АШИГЛАЛТЫН ЗАХИРГАА 2018 оны 06 дугаар сарын 04-нөөс 06 дугаар сарын 08-ны өдрүүдэд хийсэн ажлын тайлан

2018 оны 01-р сарын 01



                          АЙМАГ ДУНДЫН ОТРЫН БЭЛЧЭЭР АШИГЛАЛТЫН ЗАХИРГАА

                           2018 оны 06 дугаар сарын 04-нөөс 06 дугаар сарын 08-ны

                                                өдрүүдэд хийсэн ажлын тайлан

1.Хэнтий аймгийн Мэргэжлийн хяналтын газартай хамтран Хэрлэнбаян-Улаан аймаг дундын отрын бүс нутгийг чөлөөлөөгүй малчдад хариуцлага тооцох арга хэмжээг зохион байгуулав. Мөн Завхан аймгийн Багахайрхан, Өвөрхангай аймгийн Хөхдэл, Говь-Алтай аймгийн Аргалант, Увс аймгийн Ачитнуур аймаг дундын отрын бүс нутгууд малын хөлөөс бүрэн чөлөөлөгдсөн. 

2.Аймаг дундын отрын бүс нутгуудад малын сэг, зэм устгах, хашаа хороо, худаг уст цэг ариутгах ажлыг санхүүжүүлэх тухай гэрээг Мал эмнэлэг үржлийн газартай байгуулав.

3.Төв аймгийн Баяндэлгэр, Баянжаргалан сумын Засаг дарга нартай “Бэлчээр ашиглалтын талаар хамтран ажиллах гэрээ”-г байгуулан, гэрээний хэрэгжилтийг хангах талаар холбогдох газруудтай хамтран ажиллаж байна.

4.Аймаг дундын отрын бүс нутгуудын цаг үеийн талаарх мэдээллийг отрын бүс нутаг хариуцсан мэргэжилтнүүдээс авч нэгтгэн гаргав.

5.Завхан аймгийн Цэцэн-Уул сумын Засаг даргын тамгын газарт Багахайрхан отрын бүс нутагт өвөлжиж, хаваржсан малчдыг малын сэг, зэм устгах ажлын талаар албан тоот хүргүүлэв.

6.Хэнтий аймгийн Хэрлэнбаян-Улаан, Булган аймгийн Чилэн аймаг дундын отрын бүс нутгуудын бэлчээрийн төлөв байдал, экологийн чадавхийн үнэлгээ хийх ажлыг хүлээн авах ажлын хэсгийн хуралдааныг зохион байгуулав.

7.Захиргааны нийт албан хаагчдын 2018 онд хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний хагас жилийн биелэлтийг гаргуулан авч байна.

8.Засгийн газрын тогтоолын биелэлтийг гарган Төрийн захиргааны удирдлагын газарт хүргүүлэв.

9.Тус захиргааны 2018 оны 05 дугаар сарын шилэн дансны мэдээллийг холбогдох сайтад байршуулав.

10.Тус захиргааны 05 дугаар сарын Нийгмийн даатгалын тайланг гарган Баянзүрх дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст хүргүүлэн баталгаажуулав.

11. Ховд аймгийн Баяннурууны отрын бүсийн ашиглалт хамгаалалтыг сайжруулах, оторчид малчдыг байгалийн гэнэтийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор отрын бүст 60 га тариалалтын талбайг хашиж хамгаалах, тэжээлийн ургамал тариалах, бэлчээрийн төлөв байдлын үнэлгээ хийх арга хэмжээг  хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлыг хангаад байна.

12. Булган аймгийн Рашаант сумын нутагт байрлах Өвсний саравч, тэжээлийн агуулах, худгийн дээвэр засварын ажлыг хүлээж авах ажлыг зохион байгуулж байна.

13. “Бэлчээрт учруулсан хохирлын үнэлгээ, нөхөн төлбөр тооцох аргачлал  боловсруулах”, “Бэлчээрийн даац тодорхойлох аргачлалыг шинэчлэн боловсруулах”, “Таван хошуу малын говийн бүсийн бэлчээрт үзүүлэх нөлөөллийг судлах судалгаа”,  “Таван хошуу малын хангайн бүсийн бэлчээрт үзүүлэх нөлөөллийг судлах судалгаа”-ны  ажлуудын гэрээг байгуулан ажлыг эхлүүлэв.

14. Бэлчээрийн экологийн чадавх төлөв байдал, бэлчээр ашиглалтын зураглал боловсруулах ажлын даалгаврыг боловсруулав.

15. Аймаг дундын отрын бүс нутгийн бэлчээр ашиглалтын мэдээллийн нэгдсэн сангийн программ хангамжийн хөгжүүлэлтийн ажлын даалгаврыг боловсруулсан.

16. Даян дэлхийн тогтвортой мал аж ахуйн хөтөлбөрийн түншүүдийн VIII дахь уулзалт олон улсын арга хэмжээг зохион байгуулах бэлтгэл ажлын хангахад оролцов.

                                                Ирэх долоо хоногт хийгдэх ажил

1.Хэрлэнбаян-Улааны аймаг дундын отрын бүс нутгийн бэлчээр ашиглалтын төлөвлөгөөний хэрэгжилтийн талаарх мэдээллийг Багануур дүүргийн Засаг даргын тамгын газар болон Төв, Дундговь, Хэнтий аймгуудын ХХААГ-аас авч нэгтгэн танилцуулах,

2.Төв аймгийн Баяндэлгэр, Баянжаргалан сумдын Засаг дарга нартай байгуулсан Бэлчээр ашиглалтын талаар хамтран ажиллах гэрээний дагуу Хэнтий аймгийн Хэрлэнбаян-Улаан тосгоны уугуул малчдын нүүлгэн шилжүүлэх арга хэмжээг зохион байгуулах,

3.Завхан аймгийн Багахайрханы аймаг дундын отрын бүс нутагт байгаа чулуун хороо, худаг уст цэгийн ойр орчныг цэвэрлүүлэх ажлыг Цэцэн-Уул сумын малчидтай хамтран зохион байгуулах,

 


Аймаг дундын отрын бүс

Говь-Сүмбэр аймгийн Малахын тал /73.1 мян.га/

Нийт 105,2 мян/га газар нутаг хамардаг бөгөөд хойд талаараа ховд аймгийн Чандмань сум, Зүүн талаараа Говь-Алтай аймгийн Хөхморьт, Баян-Уул сум урд тал...

Увс аймгийн Ховд сум, Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын заагт байрлана.   Энд Увс аймгийн Сагил, Түргэн, ховд, Бөхмөрөн Баян-Өлгий аймгийн н...

Төв аймгийн Дэлгэрхаан, Эрдэнэсант Өвөрхангай аймгийн Бүрд, Баян-Өндөр сумын заагт байрлалтай.  

Булган аймгийн Дашинчилэн Баяннуур сум Төв аймгийн Өндөрширээт сумын нутгийн заагт байрладаг.   Энд Булган аймгийн Рашаант, Дашинчилэн, Баянну...

Дорнод аймгийн Чойбалсан сумын нутагт байрлалтай алслагдсан нутаг юм. -Тус отрын бэлчээрт адуу оторлоход тохиромжтой. -Жилд дунджаар 45,000-60,0...

Анх 1974 онд сайд нарын тогтоолоор Отор тэжээлийн станц нэртэйгээр байгуулагдаж байсан. Үүнээс хойш 2007 онд аймаг дундын торын бэлчээр ашиглалтын зах...

Завхан аймгийн Завхан мандал сумын нутагт байрладаг.   Энд тус аймгийн Цэцэн-Уул, Түдэвтэй, Сантмаргац, Эрдэнэхайрхан, Дөрвөлжин, Сонгин...

Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутагт хамаарах ба энд Хэнтий аймгийн Дэлгэрхаан, Жаргалтхаан, Цэнхэрмандал Төв аймгийн Баяндэлгэр Мөнгөнморьт Баянжар...