АЙМАГ ДУНДЫН ОТРЫН БЭЛЧЭЭР АШИГЛАЛТЫН ЗАХИРГАА 2018 оны 06 дугаар сарын 11-нээс 06 дугаар сарын 15-ны өдрүүдэд хийсэн ажлын тайлан

2018 оны 01-р сарын 01



                          АЙМАГ ДУНДЫН ОТРЫН БЭЛЧЭЭР АШИГЛАЛТЫН ЗАХИРГАА

                               2018 оны 06 дугаар сарын 11-нээс 06 дугаар сарын 15-ны

                                                өдрүүдэд хийсэн ажлын тайлан

1.Хэнтий аймгийн Хэрлэнбаян-Улаан аймаг дундын отрын бүс нутгийг тогтоосон хугацаанд чөлөөлөөгүй малчдад хариуцлага ногдуулах талаар Хэнтий аймгийн Мэргэжлийн хяналтын газартай хамтран ажиллаж байна.

2.Аймаг дундын отрын бүс нутгуудад малын сэг, зэм устгах, хашаа хороо, худаг уст цэг ариутгах ажлыг санхүүжүүлэх тухай гэрээг Мал эмнэлэг үржлийн газартай байгуулан, аймаг дундын отрын бүс нутгуудад малын сэг, зэмийг устгах ажлыг зохион байгуулах бэлтгэл ажлыг хангаж байна.

3.Төв аймгийн Баяндэлгэр, Баянжаргалан сумын Засаг дарга нартай “Бэлчээр ашиглалтын талаар хамтран ажиллах гэрээ”-г байгуулан, гэрээний хэрэгжилтийг хангах талаар холбогдох газруудтай хамтран ажиллаж байна.

4.Тус захиргааны даргын төсвийн ерөнхийлөн захирагчтай байгуулсан 2018 оны үр дүнгийн гэрээний хагас жилийн тайланг гаргаж Төрийн захиргааны удирдлагын газарт хүргүүлэв.

5. “Бэлчээрт учруулсан хохирлын үнэлгээ, нөхөн төлбөр тооцох аргачлал  боловсруулах”, “Бэлчээрийн даац тодорхойлох аргачлалыг шинэчлэн боловсруулах”, “Таван хошуу малын говийн бүсийн бэлчээрт үзүүлэх нөлөөллийг судлах судалгаа”,  “Таван хошуу малын хангайн бүсийн бэлчээрт үзүүлэх нөлөөллийг судлах судалгаа”-ны  ажлуудын гэрээг байгуулан ажлыг эхлүүлэв.

6.Бэлчээрийн экологийн чадавх төлөв байдал, бэлчээр ашиглалтын зураглал боловсруулах ажлын даалгаврыг боловсруулав.

7.Аймаг дундын отрын бүс нутгийн бэлчээр ашиглалтын мэдээллийн нэгдсэн сангийн программ хангамжийн хөгжүүлэлтийн ажлын даалгаврыг боловсруулав.

8.Аймаг дундын отрын бүс нутгуудын бэлчээрийн төлөв байдал, ашиглалтын талаарх цаг үеийн мэдээллийг нэгтгэн гаргаж байна.

9.Засгийн газрын тогтоолын биелэлтийг гарган Төрийн захиргааны удирдлагын газарт хүргүүлэв.

10.Тус захиргааны 2018 оны 05 дугаар сарын шилэн дансны мэдээллийг холбогдох сайтад байршуулав.

11.Тус захиргааны 05 дугаар сарын Нийгмийн даатгалын тайланг гарган Баянзүрх дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст хүргүүлэн баталгаажуулав.

12.Ховд аймгийн Баяннурууны аймаг дундын отрын бүс нутагт өвс тэжээлийн ургамал тариалах зориулалтаар 60га талбайг хашиж хамгаалах, тэжээлийн ургамал тариалах, бэлчээрийн төлөв байдлын үнэлгээ хийх арга хэмжээг  хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлыг хангаад байна.

13.Булган аймгийн Рашаант сумын нутагт байрлах Өвсний саравч, тэжээлийн агуулах, худгийн дээвэр засварын ажлыг газар дээр нь шалгаж хүлээж авах ажлыг зохион байгуулав.

14.Даян дэлхийн тогтвортой мал аж ахуйн хөтөлбөрийн түншүүдийн VIII дахь удаагийн уулзалт олон улсын арга хэмжээнд оролцов.

                                                Ирэх долоо хоногт хийгдэх ажил

1.Хэрлэнбаян-Улааны аймаг дундын отрын бүс нутгийн бэлчээр ашиглалтын төлөвлөгөөний хэрэгжилтийн талаарх мэдээллийг холбогдох газруудаас авч нэгтгэх, удирдлагад танилцуулах;

2.Төв аймгийн Баяндэлгэр, Баянжаргалан сумдын Засаг дарга нартай байгуулсан Бэлчээр ашиглалтын талаар хамтран ажиллах гэрээний дагуу Хэнтий аймгийн Хэрлэнбаян-Улаан тосгоны уугуул малчдын нүүлгэн шилжүүлэх арга хэмжээг зохион байгуулах;

3.Аймаг дундын отрын бүс нутгуудад малын сэг зэм устгах ажлыг зохион байгуулах;

4.Ховд аймгийн Дарви суманд байрлах тариалалтын талбайг хаших ажлыг эхлүүлэх ;


Аймаг дундын отрын бүс

Говь-Сүмбэр аймгийн Малахын тал /73.1 мян.га/ Говьсүмбэр аймгийн Сүмбэр Төв аймгийн Баянжаргалан, Хэнтий аймгийн Дархан сумын заагт байрладаг.

Нийт 105,2 мян/га газар нутаг хамардаг бөгөөд хойд талаараа ховд аймгийн Чандмань сум, Зүүн талаараа Говь-Алтай аймгийн Хөхморьт, Баян-Уул сум урд тал...

Увс аймгийн Ховд сум, Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын заагт байрлана.   Энд Увс аймгийн Сагил, Түргэн, ховд, Бөхмөрөн Баян-Өлгий аймгийн н...

Төв аймгийн Дэлгэрхаан, Эрдэнэсант Өвөрхангай аймгийн Бүрд, Баян-Өндөр сумын заагт байрлалтай.  

Булган аймгийн Дашинчилэн Баяннуур сум Төв аймгийн Өндөрширээт сумын нутгийн заагт байрладаг.   Энд Булган аймгийн Рашаант, Дашинчилэн, Баянну...

Дорнод аймгийн Чойбалсан сумын нутагт байрлалтай алслагдсан нутаг юм. -Тус отрын бэлчээрт адуу оторлоход тохиромжтой. -Жилд дунджаар 45,000-60,0...

Анх 1974 онд сайд нарын тогтоолоор Отор тэжээлийн станц нэртэйгээр байгуулагдаж байсан. Үүнээс хойш 2007 онд аймаг дундын торын бэлчээр ашиглалтын зах...

Завхан аймгийн Завхан мандал сумын нутагт байрладаг.   Энд тус аймгийн Цэцэн-Уул, Түдэвтэй, Сантмаргац, Эрдэнэхайрхан, Дөрвөлжин, Сонгин...

Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутагт хамаарах ба энд Хэнтий аймгийн Дэлгэрхаан, Жаргалтхаан, Цэнхэрмандал Төв аймгийн Баяндэлгэр Мөнгөнморьт Баянжар...