АЙМАГ ДУНДЫН ОТРЫН БҮС НУТГУУДАД ҮҮРЭГ БҮХИЙ ОРОН ТООНЫ БУС ЗӨВЛӨЛИЙН ХУРЛЫН АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ.

2018 оны 07-р сарын 09



Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн А-94 тоот тушаалын дагуу Улсын тусгай хэрэгцээний аймаг дундын отрын бүс нутгуудын үйл ажиллагааг зохицуулах үүрэг бүхий орон тооны бус зөвлөлийн хурлыг 9 отрын бүс нутагт 2017 оны 05-06 дугаар сар, 09-10 дугаар саруудад тус тус зохион байгуулж, отрын бүс нутгуудад 2016-2017 онд отроор мал өвөлжсөн байдал,  отрын бүс нутгийн өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд 2017-2018 онд отроор өвөлжих малын квот тогтоох зэрэг асуудлыг хэлэлцүүлэх ажлыг зохион байгууллаа.
Энэхүү ажлыг гүйцэтгэхдээ Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамтай 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдөр “Отрын бүс нутгийн орон тооны бус зөвлөлийн  хурлын арга хэмжээг зохион байгуулах ажлыг гүйцэтгэх” 170331/04-044 тоот гэрээг байгуулан гэрээний дагуу ажлыг зохион байгууллаа.

Нэг. 2016-2017 онд отрын бүс нутагт отроор мал өвөлжүүлэх арга хэмжээг зохион байгуулсан ажлын тайланг орон тооны бус зөвлөлийн хурлаар хэлэлцүүлсэн талаар. 2017 оны 06 дугаар сар

2016-2017 онд Булган аймгийн Чилэн, Хэнтий аймгийн Хэрлэнбаян-Улааны аймаг дундын отрын бүс нутагт мал отроор өвөлжсөн байдал, өвөлжих явцад үүссэн нөхцөл байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэхээр отрын бэлчээрийн ашиглалтыг зохицуулах үүрэг бүхий орон тооны бус зөвлөлийн хурлыг 2017 оны 05 дугаар сарын 30- аас 06 дугаар сарын 02-ны өдрүүдэд зохион байгуулав. Энэхүү хуралдаанд Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргааны дарга О.Амгаланбаатар, ХХААХҮЯамны МААБХЗГ-ын мэргэжилтэн Н.Бямбадорж, Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооны мэргэжилтэн У.Будбаатар,  Аймаг дундын отрын бэлчээрийг ашиглах хамгаалах тухай хуулийн төслийг боловсруулах ажлын багийн ахлагч доктор P.hD М.Сувд, АДОБАЗ-ны мэргэжилтэн П.Наранбаатар, Б.Намхайноров, Ц.Мөнхбат, Ж.Золзаяа, нар Хэнтий аймгийн Дэлгэрхаан Булган аймгийн Дашинчилэн сумдад ажилласан.

 

2017 оны 09 дүгээр сарын 19-ны өдөр Булган аймгийн Дашинчилэн сумын соёлын төвд Булган аймгийн Чилэн, Өвөрхангай аймгийн Хөхдэлийн отрын бүс нутгийн Орон тооны бус зөвлөлийн хурлыг зохион байгуулж дараах асуудлыг хэлэлцэж шийдвэрлэв. Үүнд:
2017-2018 онд тус отрын бүс нутгуудад өвөлжиж, хаваржих малчин өрх, малын тоог хэлэлцэж тогтоох;
Отрын бүс нутгуудад отроор мал өвөлжүүлэх захиалга ирүүлсэн аймаг сумын малыг отрын бүсийн бэлчээрийн даацад тохируулан хуваарилах, квот тогтоох;
  
Завхан аймгийн Багахайрханы отрын бүс нутгийн орон тооны бус зөвлөлийн хурлыг 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Завхан аймгийн Завханмандал суманд зохион байгууллаа. Тус хуралд Завхан засаг даргын орлогч Ч.Пунцаг тэргүүтэй аймгийн төлөөлөл оролцож отрын бүс нутагт өвөлжих малын тоог тогтоож, отроор мал өвөлжүүлэх сумдын засаг дарга нарт чиглэл өгч ажиллалаа.

Хэнтий аймгийн Хэрлэнбаян-Улааны отрын бүс нутагт отроор мал өвөлжүүлэх тухай хэлэлцэх Орон тооны бус зөвлөлийн хурлыг 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын иргэний тахимд зохион байгууллаа.

Эдгээр хуралд  АДОБАЗ-ны дарга О.Амгаланбаатар, ХХААХҮЯ-ны МААБХЗГ-ын мэргэжилтэн Н.Бямбадорж, биечлэн оролцож Улсын тусгай хэрэгцээний аймаг дундын отрын бэлчээрийн ашиглалт хамгаалалтыг сайжруулах талаар төрөөс баримталж буй бодлого, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл өгч ажилласан.

Дээрх орон тооны бус зөвлөлийн хурлуудыг зохион байгуулж, хурлаас гарсан шийдвэрийн дагуу  отрын бүс нутгуудын бэлчээрийн даац, аймаг, сумдаас ирүүлсэн захиалгыг харгалзан нийт 518,683 толгой малыг отрын бүс нутгуудад өвөлжүүлэхээр шийдвэрлэж, энэ оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс отрын бүс нутгуудад отроор өвөлжих малыг хүлээж авч эхлээд байна
Тус отрын бүс нутагт өвөлжөө эзэмшдэг, тухайн орон нутгийн уугуул иргэд болох зарим айлууд зуслангийн нутаг байхгүйн улмаас зун, намрын улиралд отрын бүсийг чөлөөлдөггүй тул эдгээр айлуудыг Төв аймгийн Баянжаргалан, Баяндэлгэр сумдын нутагт зун, намрын улиралд нутаглуулахаар Төв аймгийн Баяндэлгэр, Баянжаргалан, Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумдын засаг дарга болон Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргааны хооронд 3-н талт гэрээ байгуулав. Энэхүү гэрээгээр Хэнтий аймгаас Төв аймгийн Баянжаргалан, Баяндэлгэр сумын нутагт 10,000 толгой мал зун, намрын улиралд нутаглуулахаар шийдвэрлэсэн болно.
Мөн өвөлжилтийн тайланг дүгнэж, цаашид авах арга хэмжээг хэлэлцээд отрын бүсийг хугацаандаа чөлөөлөхгүй байгаа айл өрхүүдийн харьяалах сум дүүргийн удирдлагуудад тодорхой чиглэл өгч эдгээр айл өрхүүдийг нүүлгэх ажлыг зохион байгуулахаар тохиров.
Хоёр. Отрын бүс нутгийн 2017-2018 оны өвөлжилтийн бэлтгэх хангах талаар /2017 оны 09-10 дугаар сар/

2017-2018 онд Улсын тусгай хэрэгцээний аймаг дундын отрын бүс нутгуудад өвөлжих малын тоог тогтоох зорилгоор отрын бүсийн ашиглалтыг зохицуулах үүрэг бүхий орон тооны бус зөвлөлийн хурлуудыг 2017 оны 09 дүгээр сараас 11 дүгээр сарын  хооронд:
-    Булган аймгийн Чилэн, Өвөрхангай аймгийн Хөхдэлийн отрын бүсийн ОТБЗХ-ыг 2017 оны 09 дугаар сарын 19-нд Дашинчилэн суманд;
-    Говь-Алтай аймгийн Аргалантын отрын бүсийн ОТБЗХ-ыг 2017 оны 09 дүгээр сарын 26-нд Дэлгэр суманд;
-    Хэнтий аймгийн Хэрлэнбаян-Улаан, Говьсүмбэр аймгийн Малахын отрын бүсийн ОТБЗХ-ыг 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Хэнтий аймгийн Дэлгэрхаан суманд;
-    Дорнод аймгийн Чойбалсангийн отрын бүс нутгийн ОТБЗХ-ыг 2017 оны 10 дугаар сарын  23-ны өдөр Чойбалсан суманд;
-    Увс аймгийн Ачитнуурын отрын бүс нутгийн ОТБЗХ-ыг 2017 оны 10 дугаар сарын өдөр Ховд суманд;
-    Ховд аймгийн Баяннурууны отрын бүс нутгийн ОТБЗХ-ыг 2017 оны 10 дугаар сарын 23-нд Дарви суманд тус тус зохион байгуулсан.
-    Завхан аймгийн Багахайрханы отрын бүсийн ОТБЗХ-ыг 2017 оны 11 дугаар сарын 01-нд Завханмандал суманд;

Улсын хэмжээнд нийт нутгаар зуншлага муу, бэлчээрийн гарц муу байсан төдийгүй Аймаг дундын отрын бүс нутгуудын бэлчээрийн даац, багтаамж нийт дүнгээр өмнөх онтой харьцуулахад 30% буурсан байна. Ялангуяа Завхан аймгийн Багахайрхан, Говь-Алтай аймгийн Аргалантын отрын бүс нутгуудын бэлчээрийн даац 2-2.8 дахин буурсан. Харин Говьсүмбэр аймгийн Малахын аймаг дундын отрын бүсийн бэлчээрийн даац багтаамж өмнөх онтой харьцуулахад 2.8 дахин нэмэгдсэн дүнтэй байна.
 

ihru0JZyTVHrCRV.jpg

2017 оны 10 дугаар сард Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргаанаас отрын бүс нутгуудын бэлчээрийн төлөв байдалд хийсэн судалгаагаар, 2017-2018 онд аймаг дундын 9 отрын бүс нутагт нийт 519,670 хонин толгой мал өвөлжүүлэх боломжтой гэсэн дүн гарсан болно.
 Энэ онд манай улсын ихэнх нутгаар зуншлага тааруу, бэлчээрийн гарц муу байснаас шалтгаалан аймаг дундын отрын нөөц бэлчээрийн эрэлт хэрэгцээ эрс ихсэж, аймаг дундын отрын бүст өвөлжүүлэх малын тооны захиалга өмнөх онтой харьцуулахад 2.5 дахин их буюу 11 аймгийн 45 сум, 1 дүүргээс нийт 1,854,019 хонин толгой мал өвөлжүүлэх саналыг ирүүлсэн.

CyldSoKyTvdnbf1.jpgN1HjIvCGcOyeiZN.jpgez6CL737b2Wp882.jpgrdE2Dqg8wJskA0G.jpg2UPAhSYELTuDXcj.jpgSTC3qGKObjWoslb.jpg4VN8opqlsimoVnj.jpgs6m386ZT1uxRTjm.jpg2fPlCDMHVlP7JFC.jpgZn66m1bInO0anQj.jpg

Аймаг дундын отрын бүс

Говь-Сүмбэр аймгийн Малахын тал /73.1 мян.га/ Говьсүмбэр аймгийн Сүмбэр Төв аймгийн Баянжаргалан, Хэнтий аймгийн Дархан сумын заагт байрладаг.

Нийт 105,2 мян/га газар нутаг хамардаг бөгөөд хойд талаараа ховд аймгийн Чандмань сум, Зүүн талаараа Говь-Алтай аймгийн Хөхморьт, Баян-Уул сум урд тал...

Увс аймгийн Ховд сум, Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын заагт байрлана.   Энд Увс аймгийн Сагил, Түргэн, ховд, Бөхмөрөн Баян-Өлгий аймгийн н...

Төв аймгийн Дэлгэрхаан, Эрдэнэсант Өвөрхангай аймгийн Бүрд, Баян-Өндөр сумын заагт байрлалтай.  

Булган аймгийн Дашинчилэн Баяннуур сум Төв аймгийн Өндөрширээт сумын нутгийн заагт байрладаг.   Энд Булган аймгийн Рашаант, Дашинчилэн, Баянну...

Дорнод аймгийн Чойбалсан сумын нутагт байрлалтай алслагдсан нутаг юм. -Тус отрын бэлчээрт адуу оторлоход тохиромжтой. -Жилд дунджаар 45,000-60,0...

Анх 1974 онд сайд нарын тогтоолоор Отор тэжээлийн станц нэртэйгээр байгуулагдаж байсан. Үүнээс хойш 2007 онд аймаг дундын торын бэлчээр ашиглалтын зах...

Завхан аймгийн Завхан мандал сумын нутагт байрладаг.   Энд тус аймгийн Цэцэн-Уул, Түдэвтэй, Сантмаргац, Эрдэнэхайрхан, Дөрвөлжин, Сонгин...

Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутагт хамаарах ба энд Хэнтий аймгийн Дэлгэрхаан, Жаргалтхаан, Цэнхэрмандал Төв аймгийн Баяндэлгэр Мөнгөнморьт Баянжар...