Аймаг дундын отрын бүс нутагт газар ашиглах, эзэмших гэрчилгээ олгохыг хориглоно.

2019 оны 04-р сарын 11



Монгол Улсын Засгийн газраас мал сүргийг байгалийн гэнэтийн болон давагдашгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хамгаалах зорилгоор нийт 783 мянган га газрыг Улсын тусгай хэрэгцээнд авч аймаг дундын отрын бүс нутгуудыг байгуулсан.

Сүүлийн жилүүдэд орон нутгийн Засаг дарга нар улсын тусгай хэрэгцээний аймаг дундын отрын бүс нутагт холбогдох хууль тогтоомж зөрчин иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлж, ашиглуулах эрх олгох явдал ихээр гарах болсон.

Зарим отрын бүс нутагт ашигт малтмалын хайгуулын, ашиглалтын тусгай зөвшөөрлийг олгосон байна.

Энэхүү хууль бус үйл ажиллагааг таслан зогсоох зорилгоор холбогдох хууль хяналтын байгууллагуудад хандаж, газар эзэмших, ашиглуулахаар эрх олгосон захирамжуудыг шүүхийн шийдвэрээр хүчингүй болгон ажиллаж байна.


Аймаг дундын отрын бүс

Говь-Сүмбэр аймгийн Малахын тал /73.1 мян.га/ Говьсүмбэр аймгийн Сүмбэр Төв аймгийн Баянжаргалан, Хэнтий аймгийн Дархан сумын заагт байрладаг.

Нийт 105,2 мян/га газар нутаг хамардаг бөгөөд хойд талаараа ховд аймгийн Чандмань сум, Зүүн талаараа Говь-Алтай аймгийн Хөхморьт, Баян-Уул сум урд тал...

Увс аймгийн Ховд сум, Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын заагт байрлана.   Энд Увс аймгийн Сагил, Түргэн, ховд, Бөхмөрөн Баян-Өлгий аймгийн н...

Төв аймгийн Дэлгэрхаан, Эрдэнэсант Өвөрхангай аймгийн Бүрд, Баян-Өндөр сумын заагт байрлалтай.  

Булган аймгийн Дашинчилэн Баяннуур сум Төв аймгийн Өндөрширээт сумын нутгийн заагт байрладаг.   Энд Булган аймгийн Рашаант, Дашинчилэн, Баянну...

Дорнод аймгийн Чойбалсан сумын нутагт байрлалтай алслагдсан нутаг юм. -Тус отрын бэлчээрт адуу оторлоход тохиромжтой. -Жилд дунджаар 45,000-60,0...

Анх 1974 онд сайд нарын тогтоолоор Отор тэжээлийн станц нэртэйгээр байгуулагдаж байсан. Үүнээс хойш 2007 онд аймаг дундын торын бэлчээр ашиглалтын зах...

Завхан аймгийн Завхан мандал сумын нутагт байрладаг.   Энд тус аймгийн Цэцэн-Уул, Түдэвтэй, Сантмаргац, Эрдэнэхайрхан, Дөрвөлжин, Сонгин...

Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутагт хамаарах ба энд Хэнтий аймгийн Дэлгэрхаан, Жаргалтхаан, Цэнхэрмандал Төв аймгийн Баяндэлгэр Мөнгөнморьт Баянжар...