"ГЭР БҮЛИЙНХЭЭ ТӨЛӨӨ-ОЙЛГОЁ ХҮНДЭЛЬЕ” аянд нэгдлээ

2019 оны 12-р 02



Тус аяныг Монгол Улсад анх удаа 1998 оноос эхлэн ТББ-ын санаачилгаар зохион байгуулж эхэлсэн бөгөөд Жендэрийн үндэсний хороо нь 2017 оноос аливаа хүчирхийлэл, ялгаварлан гадуурхалт, түүнээс урьдчилан сэргийлэх зорилтын хүрээнд тэмдэглэн өнгөрүүлж байна.

Манай улс энэ жил энэхүү өдрүүдийг " ГЭР БҮЛИЙНХЭЭ ТӨЛӨӨ-ОЙЛГОЁ ХҮНДЭЛЬЕ - уриатай тэмдэглэн өнгөрүүлж байна.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны нийт албан хаагчид “Охид, эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг аян”-д нэгдэж, "Цагаан тууз" зүүж, жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэхээ илэрхийллээ.

Жендэрт суурилсан хүчирхийлэлд хэн ч өртөж болох ч судалгаагаар ихэвчлэн охид, эмэгтэйчүүд үүнд өртдөг байна. Хүчирхийлэл үйлдэгчдийн 90 хувь нь эрэгтэйчүүд байдаг гэдгийг аяныг зохион байгуулагчдын зүгээс мэдээлсэн юм.

Эрэгтэй, эмэгтэй гэлтгүй хүн бүр адил үнэ цэнэтэй, тэгш эрхтэй. Тиймээс хүний эрхийн ноцтой зөрчил болох жендэрт суурилсан аливаа хүчирхийлэл, дарамт, ялгаварлан гадуурхах байдалтай тэмцэж, таслан зогсоохыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны нийт албан хаагчид олон нийтэд хандан уриалж байна.


Аймаг дундын отрын бүс

Говь-Сүмбэр аймгийн Малахын тал /73.1 мян.га/ Говьсүмбэр аймгийн Сүмбэр Төв аймгийн Баянжаргалан, Хэнтий аймгийн Дархан сумын заагт байрладаг.

Нийт 105,2 мян/га газар нутаг хамардаг бөгөөд хойд талаараа ховд аймгийн Чандмань сум, Зүүн талаараа Говь-Алтай аймгийн Хөхморьт, Баян-Уул сум урд тал...

Увс аймгийн Ховд сум, Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын заагт байрлана.   Энд Увс аймгийн Сагил, Түргэн, ховд, Бөхмөрөн Баян-Өлгий аймгийн н...

Төв аймгийн Дэлгэрхаан, Эрдэнэсант Өвөрхангай аймгийн Бүрд, Баян-Өндөр сумын заагт байрлалтай.  

Булган аймгийн Дашинчилэн Баяннуур сум Төв аймгийн Өндөрширээт сумын нутгийн заагт байрладаг.   Энд Булган аймгийн Рашаант, Дашинчилэн, Баянну...

Дорнод аймгийн Чойбалсан сумын нутагт байрлалтай алслагдсан нутаг юм. -Тус отрын бэлчээрт адуу оторлоход тохиромжтой. -Жилд дунджаар 45,000-60,0...

Анх 1974 онд сайд нарын тогтоолоор Отор тэжээлийн станц нэртэйгээр байгуулагдаж байсан. Үүнээс хойш 2007 онд аймаг дундын торын бэлчээр ашиглалтын зах...

Завхан аймгийн Завхан мандал сумын нутагт байрладаг.   Энд тус аймгийн Цэцэн-Уул, Түдэвтэй, Сантмаргац, Эрдэнэхайрхан, Дөрвөлжин, Сонгин...

Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутагт хамаарах ба энд Хэнтий аймгийн Дэлгэрхаан, Жаргалтхаан, Цэнхэрмандал Төв аймгийн Баяндэлгэр Мөнгөнморьт Баянжар...