“Малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх нь” сургалт зохион байгууллаа

2017 оны 04-р 06



Сүүлийн жилүүдэд улсын тусгай хэрэгцээний аймаг дундын отрын бүс нутгуудад өвөлжиж хаваржиж байгаа малчин өрх, малын тоо эрс нэмэгдэж байгаатай холбоотойгоор тус бүс нутгуудад мал, амьтны гоц халдварт өвчний дэгдэлт нэмэгдэх хандлагатай байна. Үүнтэй холбоотойгоор отрын бүс нутгуудад мал, амьтны гоц халдварт өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх, отрын бүс нутаг хариуцан ажиллаж буй мэргэжилтэн, боловсон хүчний малын өвчний талаарх мэдлэгийг дээшлүүлэх, малын өвчинтэй тэмцэх арга барилыг эзэмшүүлэх шаардлага зүй ёсоор тавигдаж байна.

Тиймээс Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргаа, Мал эмнэлэг үржлийн газар, Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лаборатори хамтран “Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил” төслийн санхүүжилтээр отрын бүс нутаг хариуцсан мэргэжилтнүүдэд зориулсан "Малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх нь" сэдэвт сургалт зохион байгууллаа. Тус сургалт 2017 оны 04 дүгээр сарын 06-10-ны хооронд үргэлжлэх юм. 

Тус сургалтад “Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргаа”-ны төв болон орон нутгийн нийт 14 мэргэжилтэн хамрагдаж байна.  Энэхүү сургалтын хүрээнд малын гоц халдварт өвчинтэй тэмцэх арга барилыг эзэмших юм. Түүнчлэн  “Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил” төслөөс АДОБАЗ-ны захиргааны албан хэрэгцээнд зориулж нийт 9 мотоцикл, 22ш худгийн мотор, 11ш  худгийн насос, 9 суурин компьютер,  2ш зөөврийн  компьютер,  дрон, оффисийн тавилгыг тусламж болгон олгов. Уг арга хэмжээнд Хүнс, Хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Баяртулга, Мал эмнэлэг үржлийн газрын дарга П.Ганхуяг,  Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргааны дарга О.Амгаланбаатар болон албаны бусад хүмүүс оролцлоо.

PgqdYOI95wP2W0B.jpgVlPkxXDC1gJXMkb.jpgТус сургалтад “Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргаа”-ны төв болон орон нутгийн нийт 14 мэргэжилтэн хамрагдаж малын гоц халдварт болон халдварт өвчний талаарх мэдлэгээ дээшлүүлж малын гоц халдварт өвчинтэй тэмцэх арга барилыг эзэмшлээ.

S6jkWqPhjbEe8MI.jpgHI31kkBrUdIQOCj.jpg

Мөн “Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил” төслөөс Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргааны албан хэрэгцээнд зориулж мотоцикл, худгийн мотор, худгийн насос, суурин компьютер, зөөврийн  компьютер, оффисийн тавилга нийлүүлснийг гардуулах ёслолын ажиллагаа зохион байгуулагдлаа.

eyWgDCUYpFuUjf7.jpgWAU8QtfKtY4FCRr.jpg1mj7mvliNq3kuxM.jpgKW4FL8k0BOw7RBG.jpgТус сургалтанд Мал эмнэлэг үржлийн газрын мэргэжилтэн Я.Номхон, Д.Эрхэмбаатар, Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн эмийн үлдэгдлийн тасгийн эрхлэгч Энхтуяа, Биокомбинат Төрийн өмчит, ААТҮГ-ын мэргэжилтэн судлаач С.Сугир нар мал эмнэлгийн талаар ерөнхий болон нарийн мэдлэг олгох лекц уншиж харилцан ярилцаж, отрын бүс нутагт тулгардаг асуудлуудыг жишээ болгон ярилцах байдлаар явагдлаа.

6g2XZwMW4fsXgvm.jpgnxaj0cmL8Ifb0ci.jpg

Сургалтын явцад Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лабораторийн үйл ажиллагаатай танилцаж лабораторийн шинжилгээ хийх үйл ажиллагаатай танилцав.

Мөн гоц халдварт болон халдварт өвчний үед авагдах арга хэмжээ, хийж гүйцэтгэх ажлын шат дараалал, практиктай танилцав.

VazkEvWVYBXcFRl.jpgGDHL0bAqTkmJZcK.jpguHYi4L5OH5EeiZ6.jpgu5IxaHGpV4E3nC7.jpgТүүнчлэн малын гоц халдварт өвчний үед ашиглах гарын авлагыг Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторитой хамтран боловсруулж, хэвлүүлэн сургалтанд хамрагдсан мэргэжилтнүүдэд гарын авлага болгон тараасан ба “ Бэлчээрийн ашиглалт, хамгаалалтыг сайжруулах нь” сэдэвт сургалтаар малчдад зориулан боловсруулж гаргасан малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар 2 төрлийн зөвлөмж, товч танилцуулгыг тус бүр 1000ш хэвлүүлэн отрын бүс хариуцсан мэргэжилтнүүдэд хүлээлгэн өгсөн.

d5XubLR1Ko001ju.jpgzkQv5Pcq5HMqX0y.jpg

 

 

 


Аймаг дундын отрын бүс

Говь-Сүмбэр аймгийн Малахын тал /73.1 мян.га/

Нийт 105,2 мян/га газар нутаг хамардаг бөгөөд хойд талаараа ховд аймгийн Чандмань сум, Зүүн талаараа Говь-Алтай аймгийн Хөхморьт, Баян-Уул сум урд тал...

Увс аймгийн Ховд сум, Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын заагт байрлана.   Энд Увс аймгийн Сагил, Түргэн, ховд, Бөхмөрөн Баян-Өлгий аймгийн н...

Төв аймгийн Дэлгэрхаан, Эрдэнэсант Өвөрхангай аймгийн Бүрд, Баян-Өндөр сумын заагт байрлалтай.  

Булган аймгийн Дашинчилэн Баяннуур сум Төв аймгийн Өндөрширээт сумын нутгийн заагт байрладаг.   Энд Булган аймгийн Рашаант, Дашинчилэн, Баянну...

Дорнод аймгийн Чойбалсан сумын нутагт байрлалтай алслагдсан нутаг юм. -Тус отрын бэлчээрт адуу оторлоход тохиромжтой. -Жилд дунджаар 45,000-60,0...

Анх 1974 онд сайд нарын тогтоолоор Отор тэжээлийн станц нэртэйгээр байгуулагдаж байсан. Үүнээс хойш 2007 онд аймаг дундын торын бэлчээр ашиглалтын зах...

Завхан аймгийн Завхан мандал сумын нутагт байрладаг.   Энд тус аймгийн Цэцэн-Уул, Түдэвтэй, Сантмаргац, Эрдэнэхайрхан, Дөрвөлжин, Сонгин...

Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутагт хамаарах ба энд Хэнтий аймгийн Дэлгэрхаан, Жаргалтхаан, Цэнхэрмандал Төв аймгийн Баяндэлгэр Мөнгөнморьт Баянжар...