Тусгай хэрэгцээт Аймаг дундын отрын бүс нутагруу тогтсон маршрутаар мал оруулна
2021 онд отроор өвөлжих малын захиалга ирүүлсэн сумдын зургийг боловсруулж баталгаажуулан ажиллав.
Улсын тусгай хэрэгцээний аймаг дундын отрын бүс нутгуудад давхардсан тоогоор 13 аймаг 1 дүүргийн 27 сумын 507 өрхийн хонин толгойд шилжүүлснээр 447405 толгой малыг өвөлжүүлэхээр шийдвэрлэсэн болно.
Отрын бүс нутгуудад Мал, амьтны халдварт болон гоц халдварт өвчин гарахаас урьдчилан сэргийлэх зорилгоор сумын засаг даргын тамгын газар, мал эмнэлгийн тасаг, мал эмнэлгийн үйлчилгээний нэгжтэй хамтран хорогдсон малын хүүр, сэг зэмийг устгах, бэлчээр, бууц, хашаа байр, уст цэг, усны эх булгийг цэвэрлэж халдваргүйтгэх ажлыг зохион байгуулж байна....