Засгийн газрын 2007 оны 187 дугаар тогтоолын 2-р хавсралтын 2, 11 дүгээр хэсэг, Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 43 дугаар тогтоолоор батлагдсан “Мал, амьтны шилжилт хөдөлгөөнийг зохицуулах, тээвэр, тууврын замд саатуулж , хорио цээрийн хяналтад авах журам”-ын 2.7 дахь заалт, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 01 дүгээр албан даалгаврын хэрэгжилтийг хангуулах, Мал эмнэлгийн ерөнхий газар, Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргаа хооронд байгуулсан 2021 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн МЭЕГ/АГ-2021/0407 тоот гэрээг хэрэгжүүлэх, аймаг дундын отрын бүс нутгуудад үхсэн малын сэг зэмээс гарч болзошгүй халдварт өвчнөөс сэргийлэх зорилгоор сумын ЗДТГазар, мал эмнэлгийн тасгуудтай хамтран Говьсүмбэр аймаг дахь Малах, Хэнтий аймаг дахь Хэрлэнбаян-Улаан, Өвөрхангай аймаг дахь Хөхдэл, Ховд аймаг дахь Баяннуруу, Увс аймаг дахь Ачитнуур, Булган аймаг дахь Чилэн, Говь-Алтай аймаг дахь Аргалант отрын бүс нутгуудад малын сэг зэм устгах, ариутгал халдваргүйтгэлийн ажлыг зохион байгуулж дууслаа.
Аймаг дундын отрын бүс
Бидэнтэй нэгдэх