“ Булган аймгийн Чилэн”, “Өвөрхангай аймгийн Хөхдэл”-ийн аймаг дундын отрын бүс нутгуудын орон тооны бус зөвлөлийн хурлыг зохион байгуулав





2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Булган аймгийн Рашаант суманд Улсын тусгай хэрэгцээний “ Булган аймгийн Чилэн”, “Өвөрхангай аймгийн Хөхдэл”-ийн аймаг дундын отрын бүс нутгуудын бэлчээр ашиглалтыг зохицуулах үүрэг бүхий орон тооны бус зөвлөлийн хурлыг зохион байгуулан ажиллалаа.

Хуралд:

1. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Сайдын зөвлөх Б.Батбаатар

2. Булган аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Ч.Амгалан

3. Өвөрхангай аймгийн ХХААГ-ын дарга С.Цэдэнбалжир

4. Булган аймгийн Рашаант сумын Засаг даргын орлогч Д.Одонсамбуу

5. ИТХ-ын дарга Б.Төмөрбаатар,

6. Булган аймгийн Дашинчилэн сумын Засаг дарга Д.Луттөмөр

7. Булган аймгийн Дашинчилэн сумын Багийн Засаг дарга А.Алтантуяа

8. Булган аймгийн Дашинчилэн сумын ХААТасгийн мэргэжилтэн С.Давааням

9. Булган аймгийн Дашинчилэн сумын Мал эмнэлгийн Улсын байцаагч Г.Хонгорзул

10. Булган аймгийн Баяннуур сумын Засаг даргын орлогч Б.Агваан

11. Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Засаг дарга Л.Мөнхгэрэл

12. Булган аймгийн ХХААГ-ын мэргэжилтэн Д.Бямбацогт

13. Төв аймгийн ХХААГ-ын МАА-н албаны дарга Б.Туяа

14. Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын Засаг дарга С.Чулууншагай

15. Өвөрхангай аймгийн Бүрд сумын Засаг М.Мөнхбаяр болон бусад холбогдох мэргэжилтэн, албан хаагчид оролцов.

Хурлын шийдвэр: "Булган аймгийн Чилэн" аймаг дундын отрын бүс нутагт 2022-2023 онд өвөлжүүлэх малын тоо

1. Булган аймгаас хонин толгойд шилжүүлснээр 10000 толгой мал,

2. Төв аймгаас хонин толгойд шилжүүлснээр 13000 толгой мал,

3. Өвөрхангай аймгаас хонин толгойд шилжүүлснээр 24000 толгой малыг тус тус өвөлжүүлэхээр шийдвэрлэв.

Хөхдэлийн отрын бүс нутагт 2022-2023 онд мал өвөлжүүлэх захиалга ирүүлээгүй бөгөөд 25000 толгой мал өвөлжих бэлчээрийг нөөцөд авч үлдэв.



НИЙТ ЗУРГИЙН ТОО: 1


САЛБАРЫН БАЙГУУЛЛАГУУД

Бидний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол