

2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Говь-Алтай аймгийн Дэлгэр суманд Улсын тусгай хэрэгцээний “Аргалант” аймаг дундын отрын бүс нутгийн бэлчээр ашиглалтыг зохицуулах үүрэг бүхий орон тооны бус зөвлөлийн хурлыг зохион байгуулан ажиллав.
Хуралд:
1. Говь-Алтай аймгийн ХХААГ-ын дарга Т.Сүхбаатар
2. Баянхонгор аймгийн ХХААГ-ын дарга У.Балжинням
3. Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Засаг дарга Г.Баасанмаа
4. Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын ИТХ-ын дарга Г.Дамдинсүрэн
5. Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Засаг дарга Д.Лхагвасүрэн
6. Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Байгаль орчны Улсын байцаагч Х.Туяа
7. Баянхонгор аймгийн Бууцагаан сумын ХАА-н мэргэжилтэн Б.Ууганбаатар
8. Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Мал эмнэлгийн тасгийн мэргэжилтэн Д.Баатар
9. Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын ХАА-н тасгийн дарга У.Бямбадорж
10. Говь-Алтай аймгийн ХХААГ-ын мэргэжилтэн Э.Пүрэвдорж
11. Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын ХАА-н тасгийн дарга Л.Соёлмаа
12. Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Мал эмнэлгийн тасгийн дарга Д.Цэрэннадмид нар оролцов.
Хурлын шийдвэрээр:
Говь-Алтай аймаг дахь Аргалантын аймаг дундын отрын бүс нутагт
1. Говь-Алтай аймгийн Дэлгэр сумаас хонин толгойд шилжүүлснээр-26,820 толгой мал,
2. Баянхонгор аймгийн Бууцагаан, Хүрээмарал сумдаас хонин толгойд шилжүүлснээр-8600 толгой мал нийт 35,420 толгой малыг 2022-2023 онд өвөлжүүлэхээр шийдвэрлэв.
Аймаг дундын отрын бүс
Бидэнтэй нэгдэх