МАЛЫН ХАЛДВАРТ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨН, ОТОР НҮҮДЭЛ ХИЙХГҮЙ БАЙХЫГ АНХААРУУЛЖ БАЙНА
2023-01-23
МАЛЫН ХАЛДВАРТ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨН, ОТОР НҮҮДЭЛ ХИЙХГҮЙ БАЙХЫГ АНХААРУУЛЖ БАЙНА
Отор нүүдэл хийж яваа малчид та бүхэндээ дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна.
- Иргэн та хүн, мал, амьтны гоц халдварт, халдварт өвчин гарсан үед орон нутгийн төрийн захиргаа, мэргэжлийн байгууллагаас гаргасан зөвлөмж, үүргийг чанд сахина.
- Иргэн Таны мал, тэжээвэр амьтанд /шүлхий, хонины цэцэг, бог малын мялзан, шувууны томуу гэх мэт/ гоц халдварт өвчний халдвар илэрсэн тохиолдолд сум, дүүрэг баг, хорооны хүн, мал эмнэлгийн ажилтанд нэн яаралтай мэдээлнэ.,
- Иргэн Таны мал, тэжээвэр амьтдад халдварт өвчний шинж тэмдэг илэрсэн, гэнэт олноор хорогдсон тохиолдолд орон нутгийн мал эмнэлгийн үйлчилгээний нэгж, баг, хорооны удирдлагад яаралтай мэдэгдэх үүрэгтэй.
- Гоц халдварт өвчин гарсан тохиолдолд өвчний халдвар тархахаас сэргийлж аймаг, сум, багийн эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэрийг биелүүлж хорио цээр тогтоосон үед дараахь дэглэмийг сахин мөрдөнө.
- Мэргэжлийн болон эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр бэлчээр, нутаг сэлгэхийг,
- Голомтын бүсэд малаа өөр өрх, суурийн малтай нийлүүлэхгүй байж голомтын бүсийн айл өрхүүдээр сэлгүүцэхийг,
- Голомтын бүс, сэжигтэй бүсийн өвчтэй мал, амьтныг уг бүсийн гадна байгаа эрүүл мал, амьтантай ус бэлчээрээр нийлүүлэхийг,
- Мал эмнэлэг болон мэргэжлийн хяналтын байгууллагын зөвшөөрөлгүйгээр мал, амьтны гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн, малын тэжээл, бэлтгэх, тээвэрлэх, ахуйн хэрэглээнд мал нядлахийг,
- Өвчтэй мал, амьтны хашаа, байр, тоног төхөөрөмжийг халдваргүйжүүлэлгүйгээр ахуйд хэрэглэх, хашаа, байранд мал эмнэлэг, хяналтын ажилтны зөвшөөрөлгүйгээр гадны хүн оруулахийг,
- Зайлшгүй шаардлагаар хорио цээр тогтоосон нутаг дэвсгэрт орох, гарах бол шуурхай бүлгээс тусгайлан олгох зөвшөөрөл авч бүртгүүлж, ариутгал, халдваргүйжүүлэлт хийлгэхээс татгалзахыг.
- Зөвшөөрөгдсөн цэгээс бусад газраар хүн, мал, амьтан, тээврийн хэрэгсэл нэвтэрч орох, гарах, дамжин өнгөрөх зэргийг тус тус хориглоно.
- Өөрийн эзэмшлийн мал, тэжээвэр амьтдад мал эмнэлгийн албнаас хийгдэх үзлэг, сэргийлэх тарилга, вакцинжуулалтад бүрэн хамруулах, түүнчлэн шаардагдах хашаа байр, хүн, хүчээр хангах, мал амьтныг байнгын хариулгатай байлгаж, арчилгаа, маллагаа, тэжээллэгийг сайжруулна.
АЙМАГ ДУНДЫН ОТРЫН БЭЛЧЭЭР АШИГЛАЛТЫН ЗАХИРГАА