“БЭЛЧЭЭРИЙН ДААЦ-БЭЛЧЭЭРИЙН МЕНЕЖМЕНТ” СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛАВ.





Уг сургалтад Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргааны орон нутгийн 14 мэргэжилтэн, Архангай аймгийн Хушаат, Хотонт, Төв аймгийн Өндөрширээт, Эрдэнэсант, Дундговь аймгийн Адаацаг, Эрдэнэдалай, Булган аймгийн Дашинчилэн, Баяннуур, Өвөрхангай аймгийн Баян-өндөр, Бүрд, Есөн-зүйл, Хархорин сумдын МЭҮТ-ийн бэлчээрийн асуудал хариуцсан мэргэжилтэн, албан хаагчид оролцон бэлчээрийн даацыг фото-мониторингийн арга аргачлалаар тогтоох арга барилыг эзэмшин, бэлчээрийн ашиглалт, хамгаалалтыг хэрхэн сайжруулах талаар мэдлэгээ дээшлүүлсэн болно. Мөн сургалтын хүрээнд мэргэжилтэн, албан хаагчдыг холбогдох гарын авлага, материалаар бүрэн хангав.
Монгол орны бэлчээрийн төлөв байдал, өөрчлөлтийн загварууд гарын авлагыг хэрхэн ашиглах, бэлчээрийн төлөв байдлыг байгаль дээр нь хэрхэн тодорхойлох, бэлчээрийн доройтлын үндсэн болон онцлог шинж тэмдэгийг, доройтлыг илэрхийлэх зүйл ургамлууд, түүний хэрхэн таних талаарх мэдлэгийг дадлага практик хосолсон хичээлүүд орсон болно.
 

xH5OdKvgbbeLYAn.jpg
eTph3RSD42IiWFL.jpg
v9pObJq2erzGutR.jpg
CMmsUusc6hlwdMT.jpg
4RuTyuQAzlGF2pz.jpg
dbwM2kbq2pFckjm.jpg


САЛБАРЫН БАЙГУУЛЛАГУУД

Бидний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол