Сургалтыг Хөдөө аж ахуй их сургууль, Экосистемийн судалгааны төвийн эрхлэгч профессор Ж.Ундармаа, Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргааны мэдээллийн сан хариуцсан ажилтан Э.Чүлтэм нар явуулав.
1.Сургалтанд захиргааны 20 мэргэжилтэн оролцож, аймгуудын захиалгын бүртгэл, малчидтай байгуулах бэлчээр ашиглалтын гэрээ, сумдын Засаг даргатай байгуулах хамтран ажиллах гэрээ, мониторингийн цэгийн тайлан, худаг уст цэг, өвөлжөө хаваржаа, хашаа хороо зэргийн байршлыг мэдээллийн санд оруулах аргачлалыг сурсан.
2. Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргааны мэргэжилтнүүдэд “SamplePoint- програмыг ашиглан гадаргын бүрхэц тодорхойлох сургалтыг зохион байгууллаа. SamplePoint програмыг ашиглан гадаргын бүрхэц тодорхойлоход Монгол орны бүс бүслүүрээс хамааран харилцан адилгүй байна. Бичиглэлийн мэдээллийг байгалийн бүс бүслүүр тус бүрд ялгаатайгаар тодорхой хэдэн заагуур ургамлын бүлгүүдэд хувааж тус бүрийнх нь эзлэх хувийг тодорхойлсон. Жишээ нь :
Ойт хээрийн бүсэд | Хээрийн бүсэд |
Ø Үетэний бүрхэц Ø Улалжийн бүрхэц Ø Шарилжийн бүхэц Ø Агьний бүрхэц Ø Хагд Ø Халцгай газар Ø Бусад
| Ø Хялганы бүрхэц Ø Үетэний бүрхэц Ø Харгананы бүрхэц Ø Агийн бүрхэц Ø Улалжийн бүрхэц Ø Шарилж Ø Алаг өвс Ø Халцгай газар Ø Хагд Ø Бусад |
3. Монгол орны бэлчээрийн төлөв байдал ашиглалт, тулгарч буй асудлууд, шийдвэрлэх арга зам сэдвээр Хөдөө аж ахуй их сургууль, Экосистемийн судалгааны төвийн эрхлэгч профессор Ж.Ундармаа сургалт оров.
4. Төв аймгийн Батсүмбэр суманд бэлчээрийн даацыг тооцож тодорхойлов.
Аймаг дундын отрын бүс
Бидэнтэй нэгдэх