

Хэнтий аймгийн Хэрлэнбаян-Улаан тосгонд 2022 оны 09 дүгээр сарын 29-ны өдөр Улсын тусгай хэрэгцээний "Хэнтий аймгийн Хэрлэнбаян-Улаан”, “ Говьсүмбэр аймгийн Малах”-ын аймаг дундын отрын бүс нутгуудын бэлчээр ашиглалтыг зохицуулах үүрэг бүхий орон тооны бус зөвлөлийн хурлыг зохион байгуулан ажиллалаа.
Хуралд:
1. Өвөрхангай аймгийн Засаг дарга Т.Ишдорж,
2. Говьсүмбэр аймгийн Засаг дарга Н.Батзам
3. Хэнтий аймгийн ХХААГ-ын дарга Ж.Энх-Амгалан
4. Говьсүмбэр аймгийн ХХААГ-ын дарга Н.Даваахүү
5. Багануур дүүргийн ЗДТГ-ын ХХҮХэлтсийн дарга Б.Бямбацэцэг
6. Хэнтий аймгийн ХХААГ-ын бэлчээр усан хангамж хариуцсан мэргэжилтэн Э.Ирээдүймөнх
7. Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Засаг дарга Э.Төгөлдөр
8. Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Засаг дарга Х.Золжаргал
9. Жаргалтхаан сумын Засаг дарга Б.Цэнгэл
10. Төв аймгийн ХХААГ-ын МҮА-ны дарга М.Туяа
11. Төв аймгийн Баяндэлгэр сумын Засаг дарга н.Дэлгэрцэцэг
12. Төв аймгийн Баянжаргалан сумын Засаг дарга З.Нямбаяр болон бусад холбогдох аймаг, сумдын мэргэжилтнүүд оролцов.
Хурлын шийдвэрээр:
Хэнтий аймаг дахьХэрлэнбаян-Улааны аймаг дундын отрын бүс нутагт
1. Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумаас хонин толгойд шилжүүлснээр-40,000 толгой мал,
2. Хэнтий аймгийн Жаргалтхаан сумаас хонин толгойд шилжүүлснээр- 32,000 толгой мал,
3. Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумаас хонин толгойд шилжүүлснээр- 204,902 толгой мал,
4. Өвөрхангай аймгаас хонин толгойд шилжүүлснээр-15000 толгой мал,
5. Багануур дүүргээс хонин толгойд шилжүүлснээр-25000 толгой мал,
6. Төв аймгаас хонин толгойд шилжүүлснээр-30,000 толгой мал
нийт 346,902 толгой малыг 2022-2023 онд өвөлжүүлэхээр шийдвэрлэв.
Говьсүмбэр аймаг дахь Малахын аймаг дундын отрын бүс нутагт өвөлжүүлэх малын тооны шийдвэр:
1. Говьсүмбэр аймгаас хонин толгойд шилжүүлснээр-67,000 толгой мал
2. Өвөрхангай аймгаас хонин толгойд шилжүүлснээр-15,000 толгой мал
3. Төв аймгаас хонин толгойд шилжүүлснээр-8000 толгой мал
нийт 90,000 толгой малыг өвөлжүүлэхээр шийдвэрлэв.
Аймаг дундын отрын бүс
Бидэнтэй нэгдэх