Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргааны хамтарсан ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна





Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2023 оны А/425 дугаар тушаалын хэрэгжилтийг хангах хүрээнд ХХААХҮЯ, Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргааны хамтарсан ажлын хэсэг Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай, Ховд, Увс, Завхан аймгуудад Улсын тусгай хэрэгцээний аймаг дундын отрын бүс нутгийн нөхцөл байдлын талаар судалгаа хийж, дүгнэлт гаргах, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлох, шийдвэрийн төслийг боловсруулж, танилцуулах зорилгоор 9 дүгээр сарын 25-ны өдрөөс 10 дугаар сарын 1-ны өдрүүдэд ажиллаж байна. Мөн аймаг дундын Өвөрхангай аймаг дахь Хөх дэл, Говь-Алтай аймаг дахь Аргалант, Ховд аймаг дахь Баян нуруу, Увс аймаг дахь Ачит нуур, Завхан аймаг дахь Багахайрхан отрын бүс нутгуудын үйл ажиллагаанд хяналт тавих үүрэг бүхий Орон тооны бус зөвлөлийг хуралдуулах, 2023-2024 онд тус бүс нутгуудад отроор өвөлжих малын тоог тодорхойлох, орон нутгийн удирдлагууд болон малчдаас отрын бүс нутгийн үйл ажиллагаатай холбоотой санал авах зорилгоор орон нутагт ажиллаж байна.



НИЙТ ЗУРГИЙН ТОО: 3


САЛБАРЫН БАЙГУУЛЛАГУУД

Бидний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол