

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд М.Ганхүлэг, сайдын зөвлөх Б.Батбаатар, ХХААХҮЯ-ны мал аж ахуй бодлогын хэрэгжилтийн зохицуулах газрын дарга Г.Наранчулуун нар Хэнтий аймаг дахь Хэрлэнбаян-Улаан отрын бүс, Булган аймгийн Дашинчилэн суман дахь Чилэн отрын бүс нутгуудад 2023 оны 10-р сарын 11-12ны өдрүүдэд ажиллалаа. Орон нутагт ажиллах үеэрээ отрын бүс нутгийн нөхцөл байдалтай танилцан, малчид иргэдэд тулгамдаж буй асуудал, саналыг сонсож, аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газруудад өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг чанартай шуурхай зохион байгуулах чиглэл өгч мөн аймаг дундын отрын бүс нутгийн орон тооны бус зөвлөлийн хурлыг зохион байгууллаа.
Аймаг дундын отрын бүс
Бидэнтэй нэгдэх