Отрын бүсэд өвөлжих малчдын малын тооны хязгаар, зөвшөөрөл олгогдсон малчдын мэдээлэл





Улсын тусгай хэрэгцээний 9 отрын бүсэд 2025 оны бэлчээрийн даацын мэдээллээр 665809  толгой мал өвөлжих боломжтой бөгөөд отрын 9 бүсэд 13 аймгийн 46 сумын 838 малчин өрхийн 991661,5 толгой мал өвөлжихөөр хүсэлтээ ирүүллээ. Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргааны дэргэдэх Орон тооны бус зөвлөлийн хурлаар хүсэлтүүдийг хэлэлцэн 2025-2026 онд отрын бүсэд өвөлжиж хаваржих малын тоо толгойг тогтоож  нийт 12 аймгийн 35 сумын 414 өрхийн 651892  хонин толгой  мал өвөлжиж хаваржих дүгнэлт гаргалаа. Үүнийг бүс тус бүрээр авч үзвэл:  

1.     Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум Малах отрын бүс.

Тус бүсэд 2025 оны бэлчээрийн даацын мэдээллээр 98320 толгой мал өвөлжүүлэх боломжтой бөгөөд тайлант онд 4 аймгийн 189 малчин өрхийн 222,980 толгой мал өвөлжих хүсэлтээ ирүүлсэн байна. Орон тооны бус зөвлөлийн хурлаас  

-        Говьсүмбэр аймгаас 101 малчин өрхийн 72,540 толгой малаас 55,000 толгой мал

-        Дундговь аймгийн 3 сумын 53 малчин өрхийн 75,846 толгой малаас 25,000 толгой мал

-        Төв аймгийн 2 сумын 29 өрхийн 67,628 толгой малаас 10,000 толгой мал

-        Хэнтий аймгийн 1 сумын 6 өрхийн 6,964 толгой малаас 6,964 толгой мал, нийт  96,964 толгой малыг Малах отрын бүсэд өвөлжүүлэхээр хэлэлцэж дүгнэлт гаргалаа.



САЛБАРЫН БАЙГУУЛЛАГУУД

Бидний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол