2018 оны 03 дугаар сарын 15-аас 17-ны өдрүүдэд тус зариргаанаас Хэнтий аймгийн МХГ, ШШГА-тай хамтарсан ажлын хэсэг гаргаж Хэнтий аймгийн Хэрлэнбаян-Улаан отрын бүс нутагт хяналт шалгалтын үйл ажиллагааг явууллаа. Уг хяналт шалгалтаар Газрын тухай хуулийн 6 дугаар зүйл 6.2, 18 дугаар зүйлийн 18.1.2, 33 дугаар зүйлийн 33.4 дэх хэсэгт тус тус заасныг иргэн О.Б нь ноцтой зөрчсөн зөрчил илэрсэн. Иргэн О.Б нь Улсын тусгай хэрэгцээний газар нутагт үндэслэл тодорхойгүйгээр өвөлжөө хаваржааны зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хэд хэдэн газарт гаргуулж авсан байх бөгөөд тухайн газар дээрээ үл хөдлөх хөрөнгийг барьж байгуулан бусдад дамжуулан худалдсан байна.



Мөн үүгээр зогсохгүй тус отрын бүс нутагт иргэн О.Б нь ангийн зориулалттай отог, жуулчны баазын барилгын ажлыг эхлүүлсэн байгааг баримтжуулж холбогдох шүүх хяналтын байгууллагад шилжүүлэхээр бэлтгээд байна.


Аймаг дундын отрын бүс
Бидэнтэй нэгдэх