2017 оны 10 дугаар сард Хэнтий аймгийн мэргэжлийн хяналтын газартай хамтран отрын бэлчээрийг ашиглах





2017 оны 10 дугаар сард Хэнтий аймгийн мэргэжлийн хяналтын газартай хамтран отрын бэлчээрийг ашиглах нийтлэг журам зөрчин отрын бүс нутагт хугацаанаас өмнө орсон 17 малчин өрхөд зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10 дах хэсэгт заасныг үндэслэн Шүүхээс торгуулийн арга хэмжээ ногдуулсан. Эдгээр малчин өрхүүд нь тухайн торгуулийн арга хэмжээг хуулийн хугацаанд төлж барагдуулаагүй тул шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэх журмаар 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Хэнтий аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албатай хамтран газар дээр нь шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэсэн. 

 

b7g32pNccSOXYmD.jpg

Шүүхийн шийдвэрийн дагуу 17 айлд албадан гүйцэтгүүлэх ажиллагаа хийгдэх байснаас 12 өрхөд газар дээр нь хэрэгжүүлсэн. Үүний 2 малчин торгуулиа төлж барагдуулсан, 10 малчны дансыг хаагаад байна. Үлдсэн айлууд нь бусад аймаг сумаас отор нүүдэл хийж өвөлжөөд буцсан байх тул харьяалах аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд харьяаллын дагуу шилжүүлэхээр болсон.

6uVhBWFduLWlTVO.jpg


САЛБАРЫН БАЙГУУЛЛАГУУД

Бидний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол