АЙМАГ ДУНДЫН ОТРЫН БҮС НУТАГ ДАХ ӨВӨЛЖИЛТИЙН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ТАЛААРХ ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭЛЭЛ 2018.03.22





Нэг. Отрын бүс нутагт өвөлжиж хаваржсан малын тоон мэдээллийн талаар

            2017-2018 онд Аймаг дундын отрын бүс нутгуудад нийт 17 аймгийн 37 сум, 3 дүүргийн 566 өрхийн 351,196 мал буюу хонин толгойд шилжүүлснээр 532,929 толгой мал өвөлжсөн дүнтэй байна. Үүнээс 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар 322 өрхийн 287,561 толгой мал аймаг дундын отрын бүс нутгийг чөлөөлж, одоогоор 14 аймгийн 20 сум, нийслэлийн 3 дүүргийн 244 өрхийн 245,368 хонин толгой мал отрын бүс нутгуудад хаваржиж байна. /Хүснэгт.1/

efoUrt7jnegHBZW.jpg

Хоёр.Отрын бүсүүд дэх өвөлжилтийн нөхцөл байдлын талаар

2.1.Говь-Алтай аймгийн Аргалантын отрын бүс:

Аргалантын отрын бүс нутаг нь 20,000 хонин толгой мал отроор өвөлжүүлэх бэлчээрийн даацтай байгаагаас нийт 2 аймгийн 2 сумын 6 өрхийн 4300 мал буюу хонин толгойд шилжүүлснээр 4328 мал өвөлжиж байна. Үүнд:

  Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын 4 өрхийн 2608 толгой мал, Баянхонгор аймгийн 1 сумын 2 өрхийн 1720 толгой мал тус тус отроор өвөлжиж байна.

Өвөлжилтийн нөхцөл байдал: Тус отрын бүс нутагт цас байхгүй. Малын зүй бусын хорогдол гараагүй. Хаваржилт хэвийн байна.      

Малын гоц халдварт өвчний байдал: Тайван

2.2.Булган аймгийн Чилэнгийн отрын бүс:  

 Чилэнгийн отрын бүс нутаг нь 27,987 хонин толгой мал отроор өвөлжүүлэх бэлчээрийн даацтай байгаагаас нийт 2 аймгийн 3 сумын 23 өрхийн 13,844 мал буюу хонин толгойд шилжүүлснээр 22,447 мал өвөлжиж байна. Үүнд:

Булган аймгийн 2 сумын 15 өрхийн 12905 толгой мал, Төв аймгийн 1 сумын 8 өрхийн 9542 толгой мал тус тус отроор өвөлжиж байна.

Өвөлжилтийн нөхцөл байдал: Тус отрын бүс нутагт цасгүй болсон. Малчид хаваржаа руу нүүх хүсэлтэй байгаа боловч хязгаараллтын дэглэмтэй байгаа тул чадахгүй байна.

Малын гоц халдварт өвчний байдал: Булган аймгийн Рашаант сумын төвийн хорио цээрийн дэглэм цуцлагдсан боловч хязгаарлалтын дэглэм үргэлжилж байгаа /Хөдөө байгаа 2 цэг, Төв аймгийн Эрдэнэсант сумын 1 цэгт хориотой хэвээр байна.

2.3. Дорнод аймгийн Чойбалсан отрын бүс:

Чойбалсангийн отрын бүс нутаг нь нийт 117,143 хонин толгой мал өвөлжүүлэх бэлчээрийн даацтай. Одоогийн байдлаар тус отрын бүс нцтагт мал байхгүй байна.

Өвөлжилтийн нөхцөл байдал: Тус отрын бүс нутагт цас байхгүй. Өвөлжиж байгаа малчин өрх байхгүй байна. 

Малын гоц халдварт өвчний байдал: Тайван

2.4.Ховд аймгийн Баяннуруу отрын бүс:

Баяннурууны отрын бүс нутаг нь 22,850 хонин толгой мал өвөлжүүлэх бэлчээрийн даацтай байгаагаас нийт Ховд аймгийн Дарви сумын 1 өрхийн 286 мал буюу хонин толгойд шилжүүлснээр 382 мал өвөлжиж байна.

Өвөлжилтийн нөхцөл байдал: Тус отрын бүс нутагт цасгүй. Хаваржилт хэвийн байна. Отрын бүс нутагт өвөлжиж байсан малчин өрхүүд отрын бүс нутгаас гарч хаваржаандаа буусан.

Малын гоц халдварт өвчний байдал: Тайван

2.5.Увс аймгийн Ачитнуур отрын бүс:

Ачит нуур отрын бүс нутаг нь 10,790 хонин толгой мал отроор өвөлжүүлэх бэлчээрийн даацтай байгаагаас нийт Увс аймгийн Ховд сумын 27 өрхийн 8764 мал буюу хонин толгойд шилжүүлснээр 10,696 мал өвөлжиж байна.

Өвөлжилтийн нөхцөл байдал:  Тус отрын бүс нутагт цасгүй болсон. Хаваржилт хэвийн. Ирэх 7 хоногоос отрын бүс нутгаас малчид гарч хаваржаандаа нүүнэ.

Малын гоц халдварт өвчний байдал: Тайван

2.6.Хэнтий аймгийн Хэрлэнбаян-Улааны отрын бүс:

Хэрлэнбаян-Улааны отрын бүс нутаг нь нийт 199,504 хонин толгой мал өвөлжүүлэх бэлчээрийн даацтай байгаагаас нийт 5 аймаг, 3 дүүргийн 117 өрхийн 81,008 мал буюу хонин толгойд шилжүүлснээр 150,607 мал өвөлжиж байна. Үүнд:

Багануур дүүргийн 13 өрхийн 4861 толгой мал, Налайх дүүргийн 2 өрхийн 1542 толгой мал, СХД-ийн 2 өрхийн 942 толгой мал, Төв аймгийн 2 сумын 29 өрхийн 22,292 толгой мал, Сэлэнгэ аймгийн 1 сумын 4 өрхийн 3938 толгой мал, Дундговь аймгийн 1 сумын 1 өрхийн 259 толгой мал, Увс аймгийн 1 сумын 5 өрхийн 8009 толгой мал, Хэнтий аймгийн 4 сумын 61 өрхийн 65,382 толгой мал тус тус өвөлжиж байна.

Өвөлжилтийн нөхцөл байдал: Тус отрын бүс нутаг хойд талаараа 2-3 см цастай. Урд талаараа цасгүй байна.    

Малын гоц халдварт өвчний байдал: Малын гоц халдварт өвчний байдал тайван байна.

2.7.Завхан аймгийн Багахайрханы отрын бүс:

Багахайрханы отрын бүс нутаг нь нийт 28,946 хонин толгой өвөлжүүлэх бэлчээрийн даацтай байгаагаас Завхан аймгийн 2 сумын 13 өрхийн 11,077  мал буюу хонин толгойд шилжүүлснээр 14,600 мал өвөлжиж байна. Үүнд:

Өвөлжилтийн нөхцөл байдал: Тус отрын бүс нутагт цасгүй байна. Аймаг дундын отрын бүс нутгийн 1 худаг, Сумын ЗДТГ-ын 2 худаг ажиллаж байна.  

Малын гоц халдварт өвчний байдал: Тайван

2.8. Говьсүмбэр аймгийн Малахын отрын бүс:

Малахын отрын бүс нутагт нь нийт 72,450 хонин толгой мал өвөлжүүлэх бэлчээрийн даацтай байгаагаас Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 57 өрхийн 30,874 мал буюу хонин толгойд шилжүүлснээр 42,308 мал өвөлжиж байна.

Өвөлжилтийн нөхцөл байдал: Тус отрын бүс нутаг өвөлжиж буй малчдад мэдэгдэх хуудас өгч 2018 оны 04 дүгээр сарын 01-ны дотор малын хөлөөс чөлөөлөх болон малын сэг зэмийг устгуулахаар орон нутгийн удирдлагуудтай хамтран ажиллаж байна.

Малын гоц халдварт өвчний байдал: Одоогийн байдлаар тус отрын бүс нутагт малын зүй бусын хорогдол 7500  толгой мал байна. Малын гоц халдварт өвчин тайван.

2.9.Өвөрхангай аймгийн Хөхдэлийн отрын бүс:

Хөхдэлийн отрын бүс нутаг нь нийт 20,000 хонин толгой мал өвөлжүүлэх бэлчээрийн даацтай. Тус отрын бүс нутагт мал өвөлжөөгүй байна.

Өвөлжилтийн нөхцөл байдал: Тус отрын бүс нутагт 2-3 см орчим цастай байна.

Малын гоц халдварт өвчний байдал: Тайван

АЙМАГ ДУНДЫН ОТРЫН БЭЛЧЭЭР

АШИГЛАЛТЫН ЗАХИРГАА



САЛБАРЫН БАЙГУУЛЛАГУУД

Бидний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол