АЙМАГ ДУНДЫН ОТРЫН БЭЛЧЭЭР АШИГЛАЛТЫН ЗАХИРГАА 2018 оны 04 дүгээр сарын 09-нөөс 04 дүгээр сарын 13-ны өдрүүдэд хийсэн ажлын тайлан





2018 оны 04 дүгээр сарын 09-нөөс 04 дүгээр сарын 13-ны

өдрүүдэд хийсэн ажлын тайлан

1.Бэлчээрийн эдэлбэр газарт учруулж буй хохирлын үнэлгээг тооцох аргачлалыг шинэчлэн боловсруулах ажлын даалгаврыг бэлтгэн боловсруулж байна.

2.Хорио цээр, хязгаарлалтын дэглэмийн үед хэрэгжүүлэх үйл ажиллагааны журамд оруулах санал боловсруулж хүргүүлэв.

3.Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргааны Facebook хуудсанд Хэрлэнбаян-Улаан отрын бүсийг чөлөөлүүлэх арга хэмжээний төлөвлөлтийн зураглалын талаар мэдээ, мэдээлэл оруулав.

4 Улсын тусгай хэрэгцээний газарт зөвшөөрөлгүйгээр  үл хөдлөх хөрөнгө барьж буй иргэдэд хариуцлага ногдуулуулахаар Хэнтий аймгийн Засаг дарга, Хэнтий аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Хэнтий аймгийн Газрын харилцаа, Барилга хот байгуулалтын газарт албан тоот хүргүүлэв.

5.Тус захиргааны үндсэн хөрөнгөд бүртгэлтэй “Арго трак 150 трактор”, “Лидер-6 сийрүүлүүр” техник, тоног төхөөрөмжийг буцааж авах талаар “Бармаш” ХХК-нд албан шаардлага хүргүүлэв.

6.Австрали улсын Судалгаа, хөгжлийн төвийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Бэлчээрийн менежментийг сайжруулах” нь сэдэвт судалгааны төслийн хэлэлцүүлэгт оролцов.

7.2017-2018 оны мал өвөлжилт, хаваржилтийн үед шуурхай мэдээлэл хүлээн авах хариуцлагатай жижүүрийн үүрэгт ажлыг хийж гүйцэтгэв.

8.Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргааны танилцуулгыг шинэчлэхээр мэдээ, мэдээлэлийг цуглуулан бэлтгэн боловсруулж байна.

9.Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргааны Facebook хуудсанд Эдэлбэр газрын экологи-эдийн засгийн үнэлгээг тодорхойлох, бэлчээрийн газарт учруулсан хохирлын хэмжээг тооцож үнэлэх талаар мэдээ, мэдээлэл оруулав.

10.Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Гадаад хамтын ажиллагааны хэлтсээс ирүүлсэн хариутай албан тоотуудад холбогдох хариуг хугацаанл нь хүргүүлэв.

11.Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын жендерийн бодлого боловсруулах хэлэлцүүлэгт оролцов. 

Дараа долоо хоногт хийгдэх ажил

  1. 2017-2018 онд аймаг дундын отрын бүс нутагт өвөлжсөн малын талаарх мэдээллийг гаргаж, отрын бүс нутгийг малын хөлөөс чөлөөлөх талаар тайлан мэдээг гаргаж МААБХЗГ-т хүргүүлэх,
  2. Хэнтий аймгийн Хэрлэнбаян-Улаан аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын төлөвлөгөөг боловсруулах ажлын хэсгийн хуралдааныг зарлах,
  3. Аймаг дундын отрын бүс нутгуудад хаваржиж байгаа малчин иргэдийг отрын бүс нутгийг чөлөөлүүлэх арга хэмжээ авах,
  4. Тус захиргааны орон нутаг хариуцсан мэргэжилтэн нарын ажлын тайлан болон цагийн тооцоог авч нэгтгэх,

 

 

 

 



САЛБАРЫН БАЙГУУЛЛАГУУД

Бидний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол