АЙМАГ ДУНДЫН ОТРЫН БЭЛЧЭЭР АШИГЛАЛТЫН ЗАХИРГАА
2018 оны 01 дүгээр сарын 02-ноос 01 дүгээр сарын 05-ны
өдрүүдэд хийсэн ажлын тайлан
1. Мал эмнэлэг үржлийн газартай байгуулсан гэрээний дагуу Хэнтий аймгийн Хэрлэнбаян-Улаан, Булган аймгийн Чилэнгийн отрын бүс нутгуудад мал эмнэлэгийн хяналтын түр цэгүүдийг ажиллуулж байна.
2. Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргааны даргын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдтай байгуулсан 2017 оны үр дүнгийн гэрээний биелэлтийг гарган Төрийн захиргааны удирдлагын газарт хүргүүлэв.
3. Хүнс, хөдөө аж ахуй, ханган үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын №171101/04-199 тоот гэрээний дагуу Булган аймгийн Чилэн, Завхан аймгийн Багахайрхан, Ховд аймгийн Баяннурууны аймаг дундын отрын бүс нутгуудад үлийн цагаан оготно устгалын ажлын гүйцэтгэлийн нэгдсэн тайланг бэлтгэн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд хүргүүлэв.
4.Ногоон алт төслийн санхүүжилтээр тус захиргааны орон нутгийн мэргэжилтэн нарт зориулсан "Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын мэдээллийн санг ашиглах нь" сэдэвт сургалтыг зохион байгуулав.
5.Тус захиргааны ажилчдын Нийгмийн даатгалын шимтгэлийн тайланг бэлтгэн, цахимаар болон цаасаар тайлагнаж, баталгаажуулав.
6.Тус захиргааны шилэн дансны 12-р сарын мэдээлэл оруулав.
7.Монголын үндэсний олон нийтийн радиогийн малчин лавлахын шууд нэвтрүүлэгт оролцож Отрын бүс нутгийн өвөлжилтийн талаар болон өвлийн отор нүүдлийн талаар мэдээлэл өгөв.
8.2017-2018 онд Аймаг дундын отрын бүс нутагт өвөлжиж байгаа малчин өрхийн талаарх тоон мэдээллийг отрын бүс хариуцсан мэргэжилтнүүдээс авч нэгтгэн боловсруулав.
9.Захиргааны албан хаагчдын бүрэлдэхүүн хөдөлгөөний тайланг бэлтгэж байна.
Ирэх долоо хоногт хийгдэх ажил
1.Аймаг дундын отрын бүс нутагт 2017-2018 онд өвөлжиж байгаа малчин өрх, малын судалгааг 01 дүгээр сарын урьдчилсан байдлаар нэгтгэн гаргах,
2.Захиргааны жилийн эцсийн санхүүгийн тайланг бэлтгэх,
3.Захиргааны татварын тайланг гаргаж, цахимаар болон цаасаар баталгаажуулах,
4.Захиргааны нэмэлт санхүүжилтийн тайланг гаргаж, Сангийн яамны төрийн сангийн хэлтсийн мэргэжилтнээр хянуулж, баталгаажуулах,
5.Ногоон-Алт төсөл хөтөлбөрийн хүрээнд хийгдэх ажлын 2018 оны төлөвлөгөөг боловсруулах,
6.Бүрэлдэхүүн хөдөлгөөний тайланг гарган хүргүүлэх,
Аймаг дундын отрын бүс
Бидэнтэй нэгдэх