АЙМАГ ДУНДЫН ОТРЫН БЭЛЧЭЭР АШИГЛАЛТЫН ЗАХИРГАА
2018 оны 01 дүгээр сарын 08-наас 01 дүгээр сарын 15-ны
өдрүүдэд хийсэн ажлын тайлан
1.Аймаг дундын отрын бүс нутгууд дах өвөлжилтийн нөхцөл байдлын талаарх мэдээллийг шинэчлэн бэлтгэж МААБХЗГазарт болон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны улирдлагуудад хүргүүлэв. 2018 оны 01 дүгээр сарын 11-ний байдлаар Аймаг дундын отрын бүс нутагт 14 аймгийн 32 сум, нийслэлийн 2 дүүргийн 500 өрхийн 492900 хонин толгой мал өвөлжиж байна.
2.Бэлчээрийн төлбөрийг МАА-н тогтвортой, ногоон хөгжлийн механизм болгон нэвтрүүлэх талаарх 2 дахь удаагийн уулзалтанд оролцож санал солилцов.
3.Захиргааны албан хаагчдын 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулж батлав.
4.Мал эмнэлэг үржлийн газартай байгуулсан мал эмнэлэгийн хяналтын цэг ажиллуулах гэрээний дагуу Хэнтий аймгийн Хэрлэнбаян-Улаан, Булган аймгийн Чилэнгийн отрын бүс нутагт отроор өвөлжих малд мал эмнэлгийн хяналт, отрын бүс нутгийн холбогдох зөвшөөрлийн дагуу орж байгаа эсэхэд хяналт тавих хяналтын түр цэгүүдийг ажиллуулж байна. Энэхүү гэрээт ажлын явцын гүйцэтгэлийн тайланг бэлтгэн боловсруулж Мал эмнэлэг, үржлийн газарт хүргүүлэв.
5.Тус захиргааны 2017 оны худалдан авах ажиллагааны тайланг гаргаж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Бодлого төлөвлөлтийн газарт хүргүүлэв.
6.Захиргааны татварын тайланг гаргаж Баянзүрх дүүргийн татварын хэлтэст цахимаар илгээж баталгаажуулав.
7.Захиргааны бүрэлдэхүүн хөдөлгөөний тайланг гарган Төрийн захиргааны удирдлагын газарт хүргүүлэв.
8.Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргааны хөдөлмөр хамгаалалын аюулгүй ажиллагааны дүрмийг шинэчлэн боловсруулж байна.
9.Захиргааны Ерөнхий хууль батлагдсантай холбогдуулан захиргааны дотоод журамд өөрчлөлт оруулах төслийг боловсруулж байна.
Дараа долоо хоногт хийгдэх ажил
1.Аймаг дундын отрын бүс нутагт 2017-2018 онд өвөлжиж байгаа малчин өрх, малын судалгааг 01 дүгээр сарын 19-ны байдлаар нэгтгэн гаргах,
2.Захиргааны нэмэлт санхүүжилтийн тайланг гаргаж, Сангийн яамны төрийн сангийн хэлтсийн мэргэжилтнээр хянуулж, баталгаажуулах,
3.Ногоон-Алт төсөл хөтөлбөрийн хүрээнд хийгдэх ажлын 2018 оны төлөвлөгөөг боловсруулах,
4.Аймаг дундын отрын бүс нутагт өвөлжиж буй малчдад шаардлагатай өвс тэжээлийн нөөцийн судалгааг отрын бүс хариуцсан мэргэжилтнүүдээс гаргуулан авч нэгтгэх,
5.Бэлчээрийн даац тодорхойлох арга аргачлалыг шинэчлэн боловсруулах ажлын хэсгийн гишүдтэй холбогдон арга аргачлалын ажлын даалгаварт санал авах, уулзалт зохион байгуулах,
Аймаг дундын отрын бүс
Бидэнтэй нэгдэх