АЙМАГ ДУНДЫН ОТРЫН БЭЛЧЭЭР АШИГЛАЛТЫН ЗАХИРГАА
2018 оны 01 дүгээр сарын 15-наас 01 дүгээр сарын 19-ны
өдрүүдэд хийсэн ажлын тайлан
1.Аймаг дундын отрын бүс нутгууд дах өвөлжилтийн нөхцөл байдлын талаарх мэдээллийг шинэчлэн бэлтгэж МААБХЗГазарт болон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны улирдлагуудад хүргүүлэв. 2018 оны 01 дүгээр сарын 18-ны байдлаар Аймаг дундын отрын бүс нутагт 17 аймгийн 37 сум, нийслэлийн 3 дүүргийн 561 өрхийн 529256 хонин толгой мал өвөлжиж байна.
2.Булган аймгийн Рашаант сумын нутагт малын гоц халдварт шүлхий өвчин гарч мал эмнэлэг, хорио цээрийн дэглэм тогтоогоод байгаатай холбогдуулан тус аймгийн Чилэн отрын бүс нутагт өвөлжиж байгаа малчин өрхийн малд дээрх өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтын ажлыг Дашинчилэн сумын тамгын газартай хамтран зохион байгуулж байна. Энэхүү ажлыг захиргааны зүгээс гэрээ байгуулан хамтран ажиллаж байгаа “Лах хайрхан” ХХК мал эмнэлгийн нэгжтэй хамтран зохион байгуулж байна.
3.Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргааны албан хаагчдын хөдөлмөрийн гэрээг боловсруулав.
4.Захиргааны нэмэлт санхүүжилтийн тайланг гаргаж, Сангийн яамны төрийн сангийн хэлтсийн мэргэжилтнээр хянуулж, баталгаажуулан Санхүүгийг хэлтэст хүргүүлэв.
5.АДОБАЗ-ны тайлан тооцоонд бүртгэгдсэн Агро трак 150 трактор, Лидр 6 сийрүүлүүрийг авах талаар “Бармаш” ХХК-тай тохиролцов.
6.Аймаг дундын отрын бүс нутагт өвөлжиж байгаа малчдад шаардлагатай өвс, тэжээлийн судалгааг нэгтгэн МААБХЗГ-т хүргүүлэв.
7.2018 онд Улсын тусгай хэрэгцээний аймаг дундын отрын бүс нутгуудын үйл ажиллагааг зохицуулах үүрэг бүхий орон тооны бус зөвлөлийн хурал зохион байгуулах ажлын гэрээний төсөл болон хурал зохион байгуулах хуваарь, зардлын төсвийг бэлтгэн боловсруулж байна.
8.Отрын бүс нутгуудад улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн худгийн эвдрэл гэмтэл, ашиглалтын байдлын судалгааг гаргаж, засварлах шаардлагатай худгийн жагсаалтыг гаргав.
9.“Хүлэмжийн хийн тооллого хийх чадавхийг бэхжүүлэх замаар үндэсний хүлэмжийн хийн тооллогын мөчлөгийг тасралтгүй сайжруулах нь” сэдэвт төслийн хуралд оролцов.
10.Ногоон-Алт төсөл хөтөлбөрийн хүрээнд хийгдэх ажлын 2018 оны төлөвлөгөөг боловсруулав.
11.Захиргааны даргын 2018 оны төсвийн ерөнхийлөн захирагчтай байгуулах ерөнхий менежерийн гэрээний төслийг боловсруулж байна
Дараа долоо хоногт хийгдэх ажил
1.Аймаг дундын отрын бүс нутагт 2017-2018 онд өвөлжиж байгаа малчин өрх, малын судалгааг 01 дүгээр сарын 26-ны байдлаар нэгтгэн гаргах,
2.Аймаг дундын отрын бүс нутагт өвөлжиж буй малчдад шаардлагатай өвс тэжээлийн нөөцийн судалгааг отрын бүс хариуцсан мэргэжилтнүүдээс гаргуулан авч нэгтгэх,
3.Бэлчээрийн даац тодорхойлох арга аргачлалыг шинэчлэн боловсруулах ажлын хэсгийн гишүүдтэй холбогдон арга аргачлалын ажлын даалгаварт санал авах, уулзалт зохион байгуулах,
4.Санхүүгийн 2017 оны жилийн эцсийн тайланг бэлтгэх,
Аймаг дундын отрын бүс
Бидэнтэй нэгдэх