АЙМАГ ДУНДЫН ОТРЫН БЭЛЧЭЭР АШИГЛАЛТЫН ЗАХИРГАА
2018 оны 01 дүгээр сарын 22-ноос 01 дүгээр сарын 26-ны
өдрүүдэд хийсэн ажлын тайлан
1.Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд баруун аймгуудад томилолтоор ажиллахтай холбогдуулан Аймаг дундын отрын бүс нутгууд дах өвөлжилтийн нөхцөл байдлын талаарх мэдээллийг шинэчлэн бэлтгэж МААБХЗГазарт болон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны удирдлагуудад хүргүүлэв. 2018 оны 01 дүгээр сарын 25-ны байдлаар нийт 17 аймгийн 37 сум, нийслэлийн 3 дүүргийн 566 өрхийн 351,196 мал буюу хонин толгойд шилжүүлснээр 532,929 толгой мал өвөлжиж байна.
2.Булган аймгийн Рашаант сумын нутагт малын гоц халдварт шүлхий өвчин гарч мал эмнэлэг, хорио цээрийн дэглэм тогтоогоод байгаатай холбогдуулан тус аймгийн Чилэн отрын бүс нутагт өвөлжиж байгаа малчин өрхийн малд дээрх өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтын ажлыг Дашинчилэн сумын тамгын газартай хамтран зохион байгууллаа. Энэхүү ажлыг захиргааны зүгээс гэрээ байгуулан хамтран ажиллаж байгаа “Лах хайрхан” ХХК мал эмнэлгийн нэгжтэй хамтран гүйцэтгэж, 2018 оны 01 дүгээр сарын 24-ний байдлаар нийт 742 толгой үхэрт шүлхийн эсрэг вакцин хийгдсэн бөгөөд отрын бүс нутагт отроор өвөлжиж байгаа үхрийг 100% вакцинжуулалтад хамруулаад байна.
3.Байгууллагын 2017 оны жилийн эцсийн санхүүгийн тайланг гарган Үндэсний аудитын газарт хүргүүлсэн.
4.“Бэлчээрийн даац тогтоох арга, аргачлалыг шинэчлэн боловсруулах” ажлын хэсгийн 2 дах удаагийн уулзалтыг зохион байгуулж энэхүү ажилтай холбоотой баримт бичиг, тогтоол шийдвэр, журмуудын судалгаа гаргав. Мөн дээрх уулзалтаар “Бэлчээрийн даац тогтоох арга аргачлалыг шинэчлэн боловсруулах” талаар санал солилцов.
5.Тус захиргаанаас “Ногоон алт-Малын эрүүл мэнд” төсөлтэй хамтран 2017 онд хийж гүйцэтгэсэн ажлын тайлан, 2018-2020 он хүртэл хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг /илтгэл/ бэлтгэн боловсруулж, төслийн нэгжид танилцуулсан.
6.2015 оны 05 дугаар сарын 01-ны өдрийн БАЗ-05-№01 тоот түрээсийн гэрээ байгуулан 217.0 сая төгрөгийн үнэ бүхий малын тэжээлийн үйлдвэрийг хүлээн авсан “Монголын үхэр үржүүлэгчдийн нэгдсэн холбоо” ТББ-ын төлөөлөлтэй уулзаж, тус тэжээлийн үйлдвэрийн ашиглалтын байдлыг шалгах Ажлын хэсэг газар дээр нь очиж нүдээр үзэж, баримтжуулах ажлыг зохион байгуулав.
7.Газрын тухай хуулийг зөрчин Улсын тусгай хэрэгцээний Хэрлэнбаян-Улааны аймаг дундын отрын бүс нутагт өвөлжөө хаваржааны зориулалтаар газар эзэмшүүлэх гэрчилгээ олгосон засаг даргын захирамжийг хүчингүй болгуулахаар Хэнтий аймаг дах захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нотлох баримт гаргаж өгөх зорилгоор Засгийн газрын хэрэг эрхлэх газар, газар зохион байгуулалт геодези зураг зүйн газраас нотлох баримт гаргуулахаар албан бичиг төлөвлөж, хүргүүлсэн.
8.Аймаг дундын отрын бүс нутгуудад мал өвөлжилтийн үед хяналт тавих арга хэмжээний зардлын тооцоо болон ТНБД-ын тушаалын төслийг боловсруулан гаргав.
9.Аймаг дундын отрын бүс нутагт Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн чулуун хороо, худаг уст цэгийн ашиглалтын талаарх тайлбар гаргуулан авав.
10.2017-2018 оны мал өвөлжилт, хаваржилтын талаар шуурхай мэдээлэл хүлээн авах, мэдээлэл түгээх хариуцлагатай жижүүрийн үүргийг гүйцэтгэв.
11.Аймаг дундын отрын бүс нутагт зөвшөөрөлгүй өвөлжиж байгаа малчдын судалгааг отрын бүс нутаг хариуцсан мэргэжилтнүүдээс гаргуулан авч нэгтгэн гаргав.
12.Өр авлагатай компаниуд болох “Шорнойн эхэн” ХХК, “Очирхайрхан билэг” ХХК, болон Говьсүмбэр аймгийн иргэн Ш.Бат-Очир нарт эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн дагуу шалгуулахаар албан мэдэгдэл хүргүүлэн ажилласан.
13.Онцгой байдлын ерөнхий газар, ХХААХҮЯамтай хамтран зохион байгуулсан гамшгаас хамгаалах сургалтад хамрагдсан.
Дараа долоо хоногт хийгдэх ажил
1.“Бэлчээрийн даац аргачлалыг шинэчлэн боловсруулах”ажлын багт ажиллах гишүүдийн нэрсийг тодорхой болгож, ажлын даалгаврыг боловсруулна.
2.Аймаг дундын отрын бүс нутагт өвөлжиж буй малчдын харьяалагдах сумын ЗДТГ-аас малчдын А дансны мэдээллийг хүлээн авах талаар албан тоот хүргүүлэх.
3.Аймаг дундын отрын бүс нутгуудад мал өвөлжилтийн үед хяналт тавих арга хэмжээ, отрын бүс нутгуудын үйл ажиллагааг зохицуулах үүрэг бүхий орон тооны бус зөвлөлийн хурлуудыг зохион байгуулах ажлын санхүүжилтийн талаар ТНБД-ын тушаалыг батлуулах.
4.Аймаг дундын отрын бүс нутагт өвөлжиж буй малчдаас гарсан санал гомдлыг отрын бүс нутаг хариуцсан мэргэжилтнүүдээс хүлээн авч удирдлагад танилцуулан шийдвэрлүүлэх.
5.Тус захиргааны балансад бүртгэлтэй “Бармаш” ХХК-ний агуулахад байгаа Агро трак 150 трактор, Лидр 6 сийрүүлүүрийг газар дээр нь очиж нүдээр үзэж баримтжуулах
Аймаг дундын отрын бүс
Бидэнтэй нэгдэх