АЙМАГ ДУНДЫН ОТРЫН БЭЛЧЭЭР АШИГЛАЛТЫН ЗАХИРГАА 2018 оны 01 дүгээр сарын 29-ноос 02 дугаар сарын 02-ны өдрүүдэд хийсэн ажлын тайлан





АЙМАГ ДУНДЫН ОТРЫН БЭЛЧЭЭР АШИГЛАЛТЫН ЗАХИРГАА

2018 оны 01 дүгээр сарын 29-ноос 02 дугаар сарын 02-ны

өдрүүдэд хийсэн ажлын тайлан

1.2017-2018 онд Аймаг дундын отрын бүс нутагт өвөлжиж байгаа малчин өрхийн талаарх тоон мэдээллийг нэгтгэн гаргаж МААБХЗГ-т хүргүүлэв. Аймаг дундын отрын бүс нутагт 2018 оны 01 дүгээр сарын 15-ны байдлаар нийт 17 аймгийн 37 сум, нийслэлийн 3 дүүргийн 561 өрхийн 349479 мал буюу хонин толгойд шилжүүлснээр 529256 толгой мал өвөлжиж байна.

2.Булган аймгийн Рашаант сумын нутагт малын гоц халдварт шүлхий өвчин гарч мал эмнэлэг, хорио цээрийн дэглэм тогтоогоод байгаатай холбогдуулан тус аймгийн Чилэн отрын бүс нутагт өвөлжиж байгаа малчин өрхийн малд дээрх өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Дашинчилэн сумын тамгын газар, “Лах хайрхан” ХХК- тай хамтран хяналтын цэгийг ажиллуулж байна.

3.Төв аймгийн Эрдэнэ сумаас 60 км орших “Монголын үхэр үржүүлэгчдийн нэгдсэн холбоо” ТББ-ийн хүлээн авсан малын тэжээлийн үйлдвэрийг газар дээр нь өнөөгийн байдалтай танилцаж, гэрэл зураг болон дуу хураагуураар баримтжуулан ажилласан. Газар дээрээ тухайн тэжээлийн үйлдвэр нь гэрээний үүргийн гүйцэтгэл, хадаглалт хамгаалалт хангалтгүй байх тул “Монголын үхэр үржүүлэгчдийн нэгдсэн холбоо” ТББ-д албан мэдэгдэл хүргүүлэв.

4.Аймаг дундын отрын бүс нутагт өвөлжиж буй малчдын харъяалагдах сумын ЗДТГ-аас малчдын А-дансны мэдээллийг хүлээн авч нэгтгэв.

5.Аймаг дундын отрын бүс нутагт зөвшөөрөлгүй өвөлжиж байгаа малчдын судалгааг гарган Мэргэжлийн хяналтын газарт холбогдох арга хэмжээ авах талаар албан тоот хүргүүлэв.

6.Байгууллагын 2017 оны үйл ажиллагааны тайланг боловсруулж байна.

7.Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах үйл ажиллагааны төлөвлөгөөний аймаг дундын отрын бэлчээр ашиглалттай холбогдох журмуудад захиргааны зүгээс санал тусгуулахаар бэлтгэн боловруулж байна.

8.Хэнтий аймгийн Хэрлэнбаян-Улаан, Булган аймгийн Чилэнгийн отрын бүс нутагт отроор өвөлжих малд мал эмнэлгийн хяналт тавьж ажилласан “Цагаантан эрдэнэ” ХХК, “Лах хайрхан” ХХК-уудаас ажил гүйцэтгэсэн ажлын тайланг хүлээн авч нэгтгэн санхүүжүүлэгч байгууллага болох Мал эмнэлэг үржлийн газарт хүргүүлсэн.

9.“Бэлчээрийн даац тогтоох арга, аргачлалыг шинэчлэн боловсруулах” ажлын даалгаврыг бэлтгэн боловсруулж байна. Мөн холбогдох судалгаа шинжилгээний байгууллагаас тус ажлын даалгаварт оруулах саналыг нэгтгэж байна.

10.“Бэлчээрийн даац тогтоох арга, аргачлалыг шинэчлэн боловсруулах” ажлын хэсгийн хурлын тэмдэглэлийг хөтлөн холбогдох гишүүдэд хүргүүлээд байна.

11.Байгууллагын 2017 оны санхүүгийн тайланд Үндэсний аудитын газраас томилогдсон “Нью Эстимэйтор Аудит” ХХК аудит хийж байна. Байгууллагын санхүүгийн тайлан, мэдээ мэдээлэл болон баримт материалыг хүргүүлж байна.

12.Байгууллагын 2017 оны татварын тайланг цахимаар илгээж баталгаажуулсан.

13.Байгууллагын нийгмийн даатгалын тайланг Баянзүрх дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст хүргүүлэв.

Дараа долоо хоногт хийгдэх ажил

  1. Аймаг дундын отрын бүсийн мэдээллийн сан, Хэнтий аймгийн Хэрлэнбаян-Улаан, Булган аймгийн Чилэнгийн отрын бүс нутгийн бэлчээрийн экологийн чадавхын төлөв байдал, бэлчээр ашиглалтын зураглал боловсруулах ажил үйлчилгээг хүлээн авах ажлын хэсгийг байгуулж, хүлээж авах,
  2. Бэлчээрийн төлбөр тооцох хүснэгтийн талаар судалгаа шинжилгээ хийх, санал зөвлөмж боловсруулах,
  3. Байгууллагын 2017 оны үйл ажиллагааны тайланг хүргүүлэх,
  4. Мал амьтны эрүүл мэндийн тухай хуульд санал оруулах,
  5. Байгууллагын шилэн дансны мэдээллийг оруулах,


САЛБАРЫН БАЙГУУЛЛАГУУД

Бидний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол