АЙМАГ ДУНДЫН ОТРЫН БЭЛЧЭЭР АШИГЛАЛТЫН ЗАХИРГАА 2018 оны 02 дугаар сарын 05-наас 02 дугаар сарын 11-ний өдрүүдэд хийсэн ажлын тайлан





АЙМАГ ДУНДЫН ОТРЫН БЭЛЧЭЭР АШИГЛАЛТЫН ЗАХИРГАА

2018 оны 02 дугаар сарын 05-наас 02 дугаар сарын 11-ний

өдрүүдэд хийсэн ажлын тайлан 

1.Булган аймгийн Рашаант сумын нутагт малын гоц халдварт шүлхий өвчин гарч мал эмнэлэг, хорио цээрийн дэглэм тогтоогоод байгаатай холбогдуулан тус аймгийн Чилэн отрын бүс нутагт өвөлжиж байгаа малчин өрхийн малд дээрх өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Дашинчилэн сумын тамгын газар, “Лах хайрхан” ХХК- тай хамтран хяналтын цэгийг ажиллуулж байна.

2.Хэнтий аймгийн Хэрлэнбаян-Улааны аймаг дундын отрын бүс нутагт отроор өвөлжиж байгаа малчин өрхүүдийн орон нутгийн удирдлагуудын хамтаар өвөлжилтийн байдалд хяналт тавих зорилгоор отрын бүс нутагт ажиллаж байна. Энэхүү ажлын хүрээнд тус отрын бүс нутагт отроор өвөлжиж буй малчдын дийлэнх хэсгийг эзэлж байгаа Төв аймгийн Баяндэлгэр, Баянжаргалан, Нийслэлийн Багануур дүүргийн удирдлагуудын хамтаар отроор өвөлжиж байгаа малчдын нөхцөл байдалтай газар дээр нь танилцах, санал хүсэлтийг сонсох, холбогдох арга хэмжээг авч, цаашид авагдах арга хэмжээний талаар анхааруулах зорилготой. 

3.Улсын аварга, хошой аварга малчны шагналын гэрийг орон нутагт ачуулах ажилд оролцож Дундговь, Дархан-Уул, Орхон, Завхан, Дорнод, Ховд аймгуудын холбогдох хүмүүст хүлээлгэн өгч ачуулсан.

4.Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах үйл ажиллагааны төлөвлөгөөний аймаг дундын отрын бэлчээр ашиглалттай холбогдох журмуудад захиргааны зүгээс санал тусгуулахаар бэлтгэн боловсруулж байна.

5.Зарим отрын бүс нутагт Улсын төсвийн хөрөнгөөр 2018 онд инженерийн хийцтэй худаг шинээр барьж байгуулах ажлын газрын нэр, гидрогеологийн судалгааг орон нутгаас санал авч байна.

6.Улсын аварга, хошой аварга малчны шагналын гэрийг орон нутагт ачуулах ажилд оролцож Дундговь, Дархан-Уул, Орхон аймгуудын холбогдох хүмүүст хүлээлгэн өгч ачуулсан.

7.Зарим отрын бүс нутагт Улсын төсвийн хөрөнгөөр 2018 онд инженерийн хийцтэй худаг шинээр барьж байгуулах  ажлын газрын нэр, гидрогеологийн судалгааг орон нутгаас санал авч байна.

8.Аймаг дундын отрын бүсийн мэдээллийн сан, Хэрлэнбаян-Улаан, Чилэн отрын бүсийн бэлчээрийн экологийн чадавхын төлөв байдал, бэлчээр ашиглалтын зураглал боловсруулах ажил үйлчилгээг хүлээн авах ажлын хэсгийн тушаал боловсруулав.

9.Бэлчээрийн ургамлыг хамгаалах зорилгоор 2018 онд энгийн механик, биологийн аргаар үлийн цагаан оготнотой тэмцэх ажлын тушаалын төслийг боловсруулж Төрийн нарийн бичгийн даргаар батлуулав.

10.НҮБ-ын “Парисын хэлэлцээрийн хүрээнд Монгол Улсын оруулах үндэсний хувь нэмрийн /NDC/ хэрэгжилтийг хөдөө, аж ахуй, газар ашиглалтын салбарт ил тод байдлаар тайлагнах, мониторингийн үндэсний чадавхыг бэхжүүлэх нь” сэдэвт семинарт оролцов.

11.Говьсүмбэр аймгийн Цагдаагийн цагдаагийн газарт нотлох баримт гаргаж өгөх, мөн хохирогч, иргэний нэхэмжлэгчийг томилох тухай албан бичгийг төлөвлөж батлуулан нотлох баримтын хамт хүргүүлэв.

12.Говьсүмбэр аймгийн Цагдаагийн газрын мөрдөгч, цагдаагийн дэслэгч Дашдондогтой уулзаж хэргийн талаар тайлбар, мэдүүлэг өгч ажилласан.

13.Архангай аймгийн Тариалан эрхлэлтийг дэмжих дундын үйлчилгээний техникийн төв ОНӨААТҮГазарт нэг наст овьёос тариалан, ногоон тэжээл үйлдвэрлэх зориулалтаар 11.000.000 төгрөгийн зээлийн талаар Архангай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд албан бичиг хүргүүлэв.

14.“Мал аж ахуйн салбар дахь жендэрийн асуудал” үнэлгээний семинарт оролцсон.



САЛБАРЫН БАЙГУУЛЛАГУУД

Бидний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол