АЙМАГ ДУНДЫН ОТРЫН БЭЛЧЭЭР АШИГЛАЛТЫН ЗАХИРГАА 2018 оны 02 дугаар сарын 19-нөөс 02 дугаар сарын 23-ны өдрүүдэд хийсэн ажлын тайлан





АЙМАГ ДУНДЫН ОТРЫН БЭЛЧЭЭР АШИГЛАЛТЫН ЗАХИРГАА

2018 оны 02 дугаар сарын 19-нөөс 02 дугаар сарын 23-ны

өдрүүдэд хийсэн ажлын тайлан

1. Аймаг дундын отрын бүс нутгууд дах өвөлжилтийн нөхцөл байдлын талаарх мэдээллийг шинэчлэн бэлтгэж, МААБХЗГазарт болон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны улирдлагуудад хүргүүлэв. 2018 оны 02 дугаар сарын 22-ны гаргасан мэдээгээр нийт аймаг дундын отрын бүс нутагт малын зүй бусын хорогдол 8099 толгой мал байна.

2.“Аймаг дундын отрын бэлчээрийн ашиглалт хамгаалалтыг сайжруулах нь” сэдэвт зөвлөлдөх уулзалтын удирдамжийг боловсруулж байна.

3.Отор нүүдлийн зорилгоор аймаг дамжин мал туух тууврын замын чиглэл тогтоох журмын төслийг боловсруулж байна.

4.Булган аймгийн Рашаант сумын нутагт малын гоц халдварт шүлхий өвчин гарч мал эмнэлэг, хорио цээрийн дэглэм тогтоогоод байгаатай холбогдуулан тус аймгийн Чилэн отрын бүс нутагт өвөлжиж байгаа малчин өрхийн малд дээрх өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Дашинчилэн сумын засаг даргын тамгын газартай хамтран Хар үзүүр, Хүрэн чулуу, Нарийн дов, Аргалан ар гэх газруудад хяналтын цэгийг ажиллуулж байна.

5.“Ногоон алт-Малын эрүүл мэнд” төслийн хүрээнд 2018 онд хамтран хийх ажлын төлөвлөгөөний талаар төслийн удирдлагуудтай уулзалт зохион байгуулав.

6.Захиргааны 2018 оны 01 дүгээр сарын шилэн дансны мэдээллийг холбогдох сайтад тайлагнав.

7.Захиргааны баримт бичгийг архивлаж байна.

8.Тус захиргаа болон “Дархан-Уул аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн ассоциаци” ТББ-ийн хооронд үүссэн өр авлагын асуудлыг шалгуулахаар Баянзүрх дүүргийн Цагдаагийн 3-р хэлтэст гомдол гаргаад байна.

Дараа долоо хоногт хийгдэх ажил 

1.Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газраас Хэнтий аймгийн Хэрлэнбаян-Улаан тосгон суурьшлын бүсийн газрын зураглалыг авч, улсын тусгай хэрэгцээний газраас гаргах талаарх судалгааг хийх,

2.Аймаг дундын отрын бүс нутгийг хугацаанд нь чөлөөлөх талаар холбогдох аймгийн ХХААГ-т албан тоот бэлтгэн хүргүүлэх,

3.Аймаг дундын отрын бүс нутгийн ашиглалт, хамгаалалтыг сайжруулах малын хөлөөс чөлөөлөх талаар аймаг сумдын засаг дарга нартай хамтран ажиллах гэрээний төслийг бэлтгэн боловсруулах,

4.Хэнтий аймгийн Хэрлэнбаян-Улаан аймаг дундын отрын бүс нутагт өвөлжиж буй нутгийн уугуул иргэдийн судалгааг гаргах,

5.Отрын бүс нутгуудад мал өвөлжүүлэхэд анхаарах асуудлын талаар зөвлөмж  боловсруулах төслийг бэлтгэх,

6.Аймаг дундын отрын бүс нутгийн бэлчээр ашиглалтын мэдээллийн нэгдсэн сангийн программ хангамжид отрын бүсийн дата мэдээллийг оруулах,

7.Отор нүүдлийн зорилгоор аймаг дамжин мал туух тууврын замын чиглэл тогтоох журам боловсруулах,

8.Мал амьтны эрүүл мэндийн тухай хуулийг дагаж гарах журмын төслүүдэд санал боловсруулж хүргүүлэх,



САЛБАРЫН БАЙГУУЛЛАГУУД

Бидний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол