АЙМАГ ДУНДЫН ОТРЫН БЭЛЧЭЭР АШИГЛАЛТЫН ЗАХИРГАА 2018 оны 02 дугаар сарын 26-наас 03 дугаар сарын 02-ны өдрүүдэд хийсэн ажлын тайлан





АЙМАГ ДУНДЫН ОТРЫН БЭЛЧЭЭР АШИГЛАЛТЫН ЗАХИРГАА

2018 оны 02 дугаар сарын 26-наас 03 дугаар сарын 02-ны

өдрүүдэд хийсэн ажлын тайлан

1.Аймаг дундын отрын бүс нутгууд дахь өвөлжилтийн нөхцөл байдлын талаарх мэдээллийг 2018 оны 03 дугаар сарын 01-ний байдлаар шинэчлэн бэлтгэж, Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт болон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны удирдлагуудад хүргүүлэв.

2.Тус захиргаанаас Хэнтий аймгийн Хэрлэнбаян-Улааны Улсын тусгай хэрэгцээний газарт хууль зөрчин өвөлжөө, хаваржааны зориулалтаар малчдад газар олгосон шийдвэрийг цуцлуулахаар Хэнтий аймгийн захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэн гаргасан.

3.Булган аймгийн Рашаант сумын нутагт малын гоц халдварт шүлхий өвчин гарч мал эмнэлэг, хорио цээрийн дэглэм тогтоогоод байгаатай холбогдуулан тус аймгийн Чилэн отрын бүс нутагт өвөлжиж байгаа малчин өрхийн малд дээрх өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Дашинчилэн сумын засаг даргын тамгын газар, “Лах хайрхан” ХХК-тай хамтран хар үзүүр, Хүрэн чулуу, Нарийн дов, Аргалан ар гэх газруудад хяналтын цэгүүдийг ажиллуулж байна.

4.Отор нүүдлийн зорилгоор аймаг дамнан мал туух тууврын замын чиглэл тогтоох журмын төслийг боловсруулж байна.

5.Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дэргэдэх хариуцлагатай жижүүрийн үүргийг гүйцэтгэж, малын зүй бус хорогдлын мэдээ, мал төллөлтийн болон цаг агаарын мэдээг хүлээн авах ажлыг хийн гүйцэтгэж байна.

6.Захиргааны 2018 оны 02 дугаар сарын нийгмийн даатгалын тайланг гарган баталгаажуулан Баянзүрх дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст хүргүүлэв.

7.Нэгдсэн үндэсний байгууллагын “Монголын унаган байгалийн хүлцэл, тогтворжилтыг хангах МонБАХТ, ДДБОСан”-гийн төслийн баримт бичгийг хянах семинарт оролцов.

8.“Малчдын зөвлөлгөөн” зохион байгуулах асуудлаар салбарын судлаач, мэргэжилтнүүдтэй уулзан санал солилцож, зөвлөлгөөнд тавих асуудлын талаар зөвлөлдөв.

9.“Аймаг дундын отрын бэлчээрийн ашиглалт, хамгаалалтыг сайжруулах нь” сэдэвт зөвлөлдөх уулзалтын бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

10.Хэнтий аймгийн Хэрлэнбаян-Улаан аймаг дундын отрын бүс нутгийн отроор орсон малчдын байршлын зураглалыг хийн бэлчээр чөлөөлөх талаарх эхний төлөвлөлтийг хийж байна.

11.Аймаг дундын отрын бүс нутгийн ашиглалт, хамгаалалтыг сайжруулах малын хөлөөс чөлөөлөх талаар аймаг сумдын засаг дарга нартай хамтран ажиллах гэрээний төслийг боловсруулж байна.

12.Хэнтий аймгийн Хэрлэнбаян-Улааны аймаг дундын отрын бүс нутагт өвөлжиж буй нутгийн уугуул иргэдийн судалгааг гаргуулан авав.

13.Отрын бүс нутгуудад мал өвөлжүүлэхэд анхаарах асуудлын талаар зөвлөмжийн төслийг боловсруулж байна.

Дараа долоо хоногт хийгдэх ажил

1.Малчдын улсын зөвлөлгөөний бэлчээрийн асуудлыг хэлэлцэх салбар зөвлөлгөөний бэлтгэл ажлыг хангах,

2.Хэнтий аймгийн Дэлгэрхаан сум, Хэрлэнбаян-Улаан тосгонд шилжин ирсэн иргэдийн болон малын дэлгэрэнгүй судалгаа гаргаж, өвөлжөө хаваржааны гэрчилгээтэй эсэх талаар судалгаа гаргах,

3.Өр авлагын талаар иргэн, хуулийн этгээд байгууллагуудад явуулсан албан бичгүүдийн хариуг шаардах, хууль хяналтын байгуулагад шилжүүлэх,

4.Захиргааны шилэн дансны мэдээлэл оруулах,



САЛБАРЫН БАЙГУУЛЛАГУУД

Бидний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол