АЙМАГ ДУНДЫН ОТРЫН БЭЛЧЭЭР АШИГЛАЛТЫН ЗАХИРГАА
2018 оны 03 дугаар сарын 05-наас 03 дугаар сарын 09-ны
өдрүүдэд хийсэн ажлын тайлан
1.Булган аймгийн Чилэн отрын бүс нутагт мал оторлуулж байгаа Төв аймгийн Эрдэнэсант, Булган аймгийн Рашаант сумын нутагт малын гоц халдварт өвчин гарч улмаар хорио цээр тогтоогдоод байгаа тул эдгээр сумдаас тууварлах малын шилжилт хөдөлгөөнд хяналт тавих зорилгоор Булган аймгийн Дашинчилэн сумын засаг даргын тамгын газартай хамтран мал эмнэлэг хорио цээрийн хяналтын цэг ажиллуулж байна. Тус хяналтын цэгт захиргааны орон нутаг хариуцсан 2 мэргэжилтэн ажиллаж, Булган аймгийн Дашинчилэн сумын 1991 толгой, Рашаант сумын 791 толгой, Төв аймгийн Эрдэнэсант сумын 16014 толгой малд мал эмнэлгийн үйлчилгээ үзүүлж, дээрх өвчний эсрэг хяналт тавин ажиллаж байна.
2.Хэнтий аймгийн Хэрлэнбаян-Улаан тосгонд 2012-2018 оны хооронд шилжин ирсэн иргэдийн нэр дээрх малын тоог гаргуулан авахаар Үндэсний статистикийн хороонд албан бичиг хүргүүлэн ажиллаж байна.
3.Мал эмнэлэгийн эрүүл мэндийн тухай хуулийг дагаж гарах журамд отор нүүдлийн талаар санал тусгуулахаар бэлтгэж байна.
4.Отор нүүдлийн явцад хийх мал эмнэлэгийн үйлчилгээ, ариутгал, халдваргүйтгэлийн ажлын зардлын тооцоог Мал эмнэлэг, үржлийн газарт санал хүргүүлэв.
5.“Аймаг дундын отрын бэлчээр ашиглалт, хамгаалалтыг сайжруулах зарим арга хэмжээний тухай” тушаалыг батлуулан тушаалын хэрэгжилтийг хангахад чиглэсэн үйл ажиллагааны төлөвлөгөөг гаргаж байна.
6.Их Британийн сансрын агентлагаас санаачилж буй агаар сансрын зураглалаас бэлчээрийн төлөв байдлыг судлах судалгааны ажлын “SIBELIUS” төслийнхтэй уулзалт хийн, хамтран ажиллах чиглэлээр санал солилцов.
7.Тус захиргаанаас Ховд аймгийн Дарви сумын засаг даргад Баяннурууны отрын бүс нутагт өвөлжиж, хаваржиж байгаа малчдын хэрэгцээнд зориулж өвс тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэх зорилгоор хамтран ажиллах талаар албан тоот хүргүүлэв.
8.Хэнтий аймгийн Хэрлэнбаян-Улаан аймаг дундын отрын бүс нутагт зохион байгуулах зөвлөлдөх уулзалтын бэлтгэл ажлын хүрээнд Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооны мэргэжилтнүүдтэй хамтран ажиллах талаар санал солилцов.
9.Захиргааны 2018 оны 02 дугаар сарын шилэн дансны мэдээллийг холбогдох сайтад байршуулав.
10.Тус захиргаа болон “Дархан-Уул аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн ассоциаци” ТББ-ийн хооронд үүссэн өр авлагын асуудлаар Баянзүрх дүүргийн Цагдаагийн 3-р хэлтэст хүсэлт гарган Эрүүгийн хэрэг нээн шалгуулж байна.
11.“Шорнойн эхэн” ХХК-ийн талаарх баримт бичгийн хуулбар, хөлсөөр ажиллах гэрээний дагуу хийж гүйцэтгэж байсан ажлын талаар мэдээлэл авахаар Тариалан эрхлэлтийг дэмжих санд албан тоот хүргүүлэв.
12.Тус захиргааны 2018 оны 02 дугаар сарын Нийгмийн даатгалын тайланг Баянзүрх дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст хүргүүлэв.
Дараа долоо хоногт хийгдэх ажил
1.Өр авлагын талаар иргэн, хуулийн этгээд байгууллагуудад явуулсан албан бичгүүдийн хариуг шаардах, хууль хяналтын байгуулагад шилжүүлэх,
2.Тус захиргаанаас Бэлчээрийн төлөв байдлыг тодорхойлох, нутгийн уугуул малчин өрхийг аймаг дундын отрын бэлчээр нутгийг ашиглагч бусад аймаг сумдын нутагт нүүлгэн шилжүүлэх төлөвлөлтийн судалгааг гаргах ажлаар Хэнтий аймгийн Хэрлэнбаян-Улааны отрын бүс нутагт ажиллах,
3.Баянзүрх дүүргийн иргэний хэргийн шүүхэд хариу тайлбар гарган өгөх,
4.Баянзүрх дүүргийн цагдаагийн 3-р хэлтэст шалгагдаж байгаа хэрэгт ажиллагаа явуулах,
5.Бармаш ХХК-тай Арго 160 тракторыг газар дээр үзэх ажлыг зохион байгууллах,
Аймаг дундын отрын бүс
Бидэнтэй нэгдэх