АЙМАГ ДУНДЫН ОТРЫН БЭЛЧЭЭР АШИГЛАЛТЫН ЗАХИРГАА
2018 оны 03 дугаар сарын 12-наас 03 дугаар сарын 16-ны
өдрүүдэд хийсэн ажлын тайлан
1.Булган аймгийн Чилэн отрын бүс нутагт мал оторлуулж байгаа Төв аймгийн Эрдэнэсант, Булган аймгийн Рашаант сумын нутагт малын гоц халдварт өвчин гарч улмаар хорио цээр тогтоогдоод байгаа тул эдгээр сумдаас тууварлах малын шилжилт хөдөлгөөнд хяналт тавих зорилгоор Булган аймгийн Дашинчилэн сумын засаг даргын тамгын газартай хамтран мал эмнэлэг хорио цээрийн хяналтын цэг ажиллуулж байна. Тус хяналтын цэгт захиргааны орон нутаг хариуцсан 2 мэргэжилтэн ажиллаж, Булган аймгийн Дашинчилэн сумын 1991, Рашаант сумын 791, Төв аймгийн Эрдэнэсант сумын 16014 толгой малд мал эмнэлгийн үйлчилгээ үзүүлж, дээрх өвчний эсрэг хяналт тавин ажиллаж байна.
2.Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн А/39 тоот тушаалын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Хэнтий аймгийн Хэрлэнбаян-Улаан аймаг дундын отрын бүс нутгийн бэлчээрийн доройтолд өртсөн газар нутгийн байршил, зураглалыг гаргах, нутгийн уугуул малчин өрхийг аймаг дундын отрын бэлчээр ашиглагч бусад аймаг, сумдын нутагт зун, намрын улиралд нүүлгэн шилжүүлэх урьдчилан төлөвлөлтийг хийх ажлаар Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо болон Багануур дүүрэг болон Төв, Хэнтий, Дундговь аймгуудын засаг даргын тамгын газартай хамтран Хэнтий аймгийн Хэрлэнбаян-Улаан отрын бүс нутагт ажиллаж байна. Мөн Хэнтий аймгийн Мэргэжлийн хяналтын газартай хамтран Хэрлэнбаян-Улаан отрын бүс зөвшөөрөлгүй орсон, удаа дараа зөрчил гаргасан малчин өрхөд захиргааны арга хэмжээ авах ажлаар тус отрын бүс нутагт ажиллаж байна.
3.Мал эмнэлгийн эрүүл мэндийн тухай хуулийг дагаж гарах журамд отор нүүдлийн талаар санал тусгуулахаар бэлтгэж байна.
4.Тус захиргааны орон нутаг дах мэргэжилтэнгүүд тухайн отрын бүс нутгуудад өвөлжиж, хаваржиж байгаа малчин өрхүүдийн нөхцөл байдалтай танилцах, 04 дүгээр сарын 01-ний өдрөөс отрын бүс нутгийг чөлөөлөх талаар мэдэгдэх хуудас хүргүүлэхээр отрын бүс нутагт ажиллаж байна.
5.Тус захиргааны 2017 оны хөрөнгийн хөдлөл, өөрчлөлт, санхүүгийн тайлангийн мэдээллийг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын хөрөнгийн програмд оруулав. Мөн Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын ТӨ-маягт буюу “Захиргааны статистик” судалгаа , нэгтгэл, мэдээллийг гарган баталгаажуулан хүргүүлэв.
6.Тус захиргаанаас Газар зохион байгуулалт, геодези зураг зураг зүйн газартай улсын тусгай хэрэгцээний аймаг дундын отрын мэдээллийн санг “land manager” программ хангамжтай холбох талаар хамтран ажиллах гэрээг байгуулав.
Дараа долоо хоногт хийгдэх ажил
1.Бэлчээрийн хохирол тооцох аргачлалыг шинэчлэх талаар Байгаль орчин, аялал жуулчлалын яамны мэргэжилтэн нартай уулзалт зохион байгуулах,
2.Аймаг дундын отрын бүс нутгуудад, хаваржиж байгаа малчин өрхийн тоог гаргах,
3.Захиргааны бараа материалын тайлан гаргах,
4.Захиргааны ажилчдын 1-р улирлын ажлын тайланг авч нэгтгэх,
5.Аймаг дундын отрын бүс нутагт хаваржиж байгаа малчин өрхийн судалгаа, тоог нэгтгэн гаргах,
Аймаг дундын отрын бүс
Бидэнтэй нэгдэх