АЙМАГ ДУНДЫН ОТРЫН БЭЛЧЭЭР АШИГЛАЛТЫН ЗАХИРГАА
2018 оны 03 дугаар сарын 26-наас 03 дугаар сарын 30-ны
өдрүүдэд хийсэн ажлын тайлан
1.Хэнтий аймгийн Хэрлэнбаян-Улааны аймаг дундын отрын бүс нутгийн бэлчээр ашиглалтын төлөвлөгөөг боловсруулах ажлын хэсгийн хурлыг зохион байгуулах бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.
2.Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргааны facebook болон page хуудсанд отрын бүс нутгуудад өвөлжиж, хаваржиж байгаа малчин өрх, малын тооны судалгааны мэдээ мэдээллийг оруулав.
3.Онцгой байдлын ерөнхий газраас зохион байгуулсан гамшгаас хамгаалах сургалтанд оролцов.
4.Тус захиргааны орон нутаг хариуцсан мэргэжилтэн нарын 03 дугаар сарын ажлын тайлан болон цагийн бүртгэлийн мэдээг авч нэгтгэв.
5.Хэнтий аймгийн Хэрлэнбаян-Улаан аймаг дундын отрын бүс нутгийн бэлчээр ашиглалтын төлөвлөгөөний төслийг боловсруулж байна.
6.Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын оролцоонд суурилсан жендерийн үнэлгээний үр дүнг танилцуулах сургалтанд оролцов.
7.Тус захиргаанаас Аймаг дундын отрын бүс нутгуудад хаваржиж байгаа малчин өрхтэй холбогдож, санал хүсэлт авав.
8.Тус захиргаанаас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2010 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн А-156 дугаар тушаалын хавсралтыг боловсруулсан багийн ахлагч Б.Ихбаяртай уулзаж бэлчээрийн хохирол тооцох арга, аргачлалын талаар санал солилцов.
9.Тус захиргаанаас Аймаг дундын отрын мэдээллийн сан бий болгох, программ хангамжид мэдээлэл оруулах талаар захиргааны албан хаагчдад сургалт зохион байгуулсан.
10.Завхан аймгийн Багахайрхан отрын бүс нутагт инженерийн хийцтэй худаг гаргасан “Наран талст” ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээний үүргийн доголдлыг арилгуулахаар тус компанийн захирал Л.Төмөрбаатартай уулзаж 2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс худгийн ажлыг эхлүүлэх шаардлага тавьж ажиллав.
11.Тус захиргааны үндсэн хөрөнгөнд бүртгэлтэй “Бармаш” ХХК-д ашиглагдаж байгаа үндсэн хөрөнгө, тоног төхөөрөмжийг газар дээр нь үзэж шалгахаар Сэлэнгэ аймагт ажиллав.
12.Аймаг дундын отрын бүс нутгууд дахь малын зүй бус хорогдлоос гарсан сэг, зэм устгах ажлын зардлын тооцоог отрын бүс хариуцсан мэргэжилтнүүдээр гаргуулан авч нэгтгэв.
Дараа долоо хоногт хийгдэх ажил
1.Бэлчээрийн хохирол тооцох арга, аргачлалын ажлын даалгаврыг боловсруулах,
2.Аймаг дундын отрын бүс нутгийн мэдээллийн санд Дорнод аймгийн Чойбалсан, Ховд аймгийн Баяннуруу, Увс аймгийн Ачитнуур отрын бүсийн дата мэдээллийг оруулах,
3.Хэнтий аймгийн Хэрлэнбаян-Улаан отрын бүс нутгийн уугуул малчдыг зун намрын улиралд Төв аймгийн Баянжаргалан, Баяндэлгэр сумуудад нүүлгэн шилжүүлэх талаар хамтран ажиллах гурвалсан гэрээний төслийг боловсруулах,
4.Хэнтий аймгийн Хэрлэнбаян-Улаан аймаг дундын отрын бүс нутгийн бэлчээр ашиглалтын төлөвлөгөөний төслийг батлуулах,
5.Аймаг дундын отрын бүс нутагт зөвшөөрөлгүй, гэрээ байгуулаагүй өвөлжсөн малчин өрхийн судалгааг гаргах,
6.Аймаг дундын отрын бүс нутгуудад өвөлжиж байгаа малчдын ашиглаж байсан чулуун хороо, худаг уст цэгийн ойр орчныг цэвэрлүүлэн хүлээн авах ажлыг отрын бүс хариуцсан мэргэжилтнүүдтэй хамтран зохион байгуулах,
Аймаг дундын отрын бүс
Бидэнтэй нэгдэх