АЙМАГ ДУНДЫН ОТРЫН БЭЛЧЭЭР АШИГЛАЛТЫН ЗАХИРГАА 2018 оны 04 дүгээр сарын 02-ноос 04 дүгээр сарын 06-ны өдрүүдэд хийсэн ажлын тайлан





АЙМАГ ДУНДЫН ОТРЫН БЭЛЧЭЭР АШИГЛАЛТЫН ЗАХИРГАА 

2018 оны 04 дүгээр сарын 02-ноос 04 дүгээр сарын 06-ны

өдрүүдэд хийсэн ажлын тайлан

1.Хэнтий аймгийн Хэрлэнбаян-Улааны аймаг дундын отрын бүс нутгийн бэлчээр ашиглалтын төлөвлөгөөг боловсруулах ажлын  хэсгийн хурлыг зохион байгуулах талаар албан тоотыг Багануур дүүргийн ЗДТГазар болон Хэнтий, Төв, аймгуудын ХХААГазарт хүргүүлэв.

2.Хэнтий аймгийн Хэрлэнбаян-Улаан аймаг дундын отрын бүс нутгийн бэлчээр ашиглалтын төлөвлөгөөний төслийг боловсруулав.

3.Аймаг дундын отрын бүс нутгуудад өвөлжиж, хаваржсан малчдын ашиглаж байсан чулуун хороо, худаг уст цэгийн ойр орчныг цэвэрлүүлэн хүлээн авах ажлыг зохион байгуулж байна.

4.Хэнтий аймгийн Хэрлэнбаян-Улаан отрын бүс нутагт өвөлжиж, хаваржсан нутгийн уугуул малчин иргэдийг зун, намрын улиралд нүүлгэн шилжүүлэх талаар хамтран ажиллах гурвалсан гэрээний төслийг бэлтгэн боловсруулав.

5.Ховд аймгийн Дарви сумын Баяннурууны отрын бүс нутагт ногоон тэжээл тариалах зориулалтаар хашаалах тариалангийн талбайг газар дээр нь үзэх, хэмжилт, судалгаа хийх ажлын удирдамж гарган ажиллаж байна. Мөн тус отрын бүс нутагт ногоон тэжээл тариалах зардлын төсөв гаргаж, холбогдох байгууллагад хүргүүлсэн.

6.Тус захиргаанд Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын засаг даргаас ирүүлсэн Хөх дэл отрын бүс нутагт нутгийн уугуул малчин иргэдийг оруулах талаар ирсэн албан хүсэлтэд холбогдох хариуг хүргүүлэв.

7.Тус захиргааны 2018 оны 1-р улирлын Хүн амын орлогын албан татварын тайланг гарган Баянзүрх дүүргийн татварын хэлтэст цахимаар илгээн баталгаажуулав.

8.Тус захиргааны 2018 оны 03 дугаар сарын шилэн дансны мэдээллийг холбогдох сайтад байршуулав.

9.Тус захиргааны 2018 оны 03 дугаар сарын Нийгмийн даатгалын тайланг гарган Баянзүрх дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст хүргүүлж баталгаажуулав..

10.Тус захиргаанд ирсэн албан бичиг, өргөдөл гомдлын тайланг 1-р улирлын байдлаар гаргав.

11.Эдэлбэр газарт учруулах хохирлын үнэлгээг тооцох аргачлалыг шинэчлэн боловсруулах ажлын даалгаврыг бэлтгэн боловсруулж байна.

12.Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргааны Facebook хуудсанд Хэрлэнбаян-Улаан отрын бүсийг чөлөөлүүлэх арга хэмжээний төлөвлөлтийн зураглалын талаар мэдээ, мэдээлэл оруулсан.

13.Хэнтий аймгийн Засаг дарга, Хэнтий аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Хэнтий аймгийн Газрын харилцаа, Барилга хот байгуулалтын газарт албан бичиг хүргүүлэхээр албан бичгийн төсөл боловсруулан хянуулахаар шилжүүлэн ажилласан.

14.“Бармаш” ХХК-аас үндсэн хөрөнгөнд бүртгэлтэй арго трак 150 трактор, сийрүүлүүр лидер-6 зэрэг техник, тоног төхөөрөмжийг буцааж авах талаар албан шаардлага хүргүүлэхээр албан мэдэгдлийн төслийг боловсруулан хянуулахаар шилжүүлэн ажилласан.

15.“Дархан-Уул аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн ассоциац” ТББ-ийн тамга тэмдэг, гэрчилгээг ашиглаж 1 цагт 3-6 тонн малын тэжээл үйлдвэрлэх хүчин чадалтай 100.000.000 /зуун сая/ төгрөгийн үнэ бүхий үйлдвэрийн тоног төхөөрөмжийг залилан авсан М.Ганболдын талаар тус ТББ-ын гүйцэтгэх захирал Батчимэгтэй ярилцаж, тодруулга авав.

Дараа долоо хоногт хийгдэх ажил 

1.Хэнтий аймгийн Хэрлэнбаян-Улаан аймаг дундын отрын бүс нутгийн бэлчээр ашиглалтын төлөвлөгөөг боловсруулах ажлыг хэсгийн хуралдааныг зохион байгуулах,

2.Аймаг дундын отрын бүс нутгуудад мал өвөлжүүлэхэд анхаарах асуудлаар зөвлөмж боловсруулан гаргах,

3.Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргааны танилцуулгыг шинэчлэн боловсруулах,

4.Эдэлбэр газарт учруулах хохирлын үнэлгээг тооцох аргачлалыг шинэчлэн боловсруулах ажлын багтай уулзалт зохион байгуулах, санал солилцох,

5.Захиргааны дүрэм, журмыг шинэчлэн боловсруулах,



САЛБАРЫН БАЙГУУЛЛАГУУД

Бидний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол