АЙМАГ ДУНДЫН ОТРЫН БЭЛЧЭЭР АШИГЛАЛТЫН ЗАХИРГАА 2018 оны 04 дүгээр сарын 30-наас 05 дугаар сарын 04-ний өдрүүдэд хийсэн ажлын тайлан





АЙМАГ ДУНДЫН ОТРЫН БЭЛЧЭЭР АШИГЛАЛТЫН ЗАХИРГАА 

2018 оны 04 дүгээр сарын 30-наас 05 дугаар сарын 04-ний

өдрүүдэд хийсэн ажлын тайлан

1.Хэнтий аймгийн Хэрлэнбаян-Улааны аймаг дундын отрын бүс нутгийн бэлчээр ашиглалтын төлөвлөгөөг батлуулах ажлын хэсгийн хурлыг зохион байгуулав.

2.Говьсүмбэр аймгийн Малах аймаг дундын отрын бэлчээр ашиглалт, хамгаалалтыг сайжруулах зорилгоор тус отрын бүс нутагт байгаа Сүмбэр сумын малчдын малыг зун намрын улиралд байлгах талаар хамтран ажиллах тухай саналыг Хэнтий аймгийн Дархан сумын Засаг даргад хүргүүлэв.

3.Аймаг дундын отрын бүс нутгуудад ажиллах ажлын удирдамжийг захиргааны даргаар батлуулан орон нутаг хариуцсан мэргэжилтэн нарт хүргүүлсэн бөгөөд тус удирдамжийн дагуу ажилласан ажлын тайланг авч нэгтгэн гаргаж байна.

4.Аймаг дундын отрын бүс нутгуудыг малын хөлөөс чөлөөлөх арга хэмжээг зохион байгуулав.

5.Аймаг дундын отрын бүс нутаг шинээр байгуулах судалгааны ажлын хүрээнд Хөвсгөл аймгийн Мөрөн, Цэцэрлэг сумдад албан томилолтоор ажиллав.

6.2018-2019 оны Өвс тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэх зорилгоор Булган аймгийн Чилэнгийн отрын бүс нутагт байрлах тариалалтын талбайд тэжээлийн ургамал тариалахад шаардлагатай байгаа үр, шатахуун хөнгөлөлттэй нөхцөлөөр худалдан авахаар Тариалан эрхлэлтийг дэмжих сантай гэрээ байгуулав.

7.Тус захиргааны 2018 оны 04 дүгээр сарын шилэн дансны мэдээллийг холбогдох сайтад байршуулав.

8.Тус захиргааны 2018 оны 04 дүгээр сарын Нийгмийн даатгалын тайланг гарган Баянзүрх дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст хүргүүлэн баталгаажуулав.

9.Ховд аймгийн Дарви суманд улсын төсвийн хөрөнгөөр хийгдэх өвсний саравч тэжээлийн агуулахын мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлсэн зураг төсөл болон төсвийг ХХААХҮЯ-ны дэргэдэх үнэлгээний хороонд хүргүүлэв.

10.Хорио цээр хязгаарлалтын дэглэмийн үед авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны журамд захиргааны зүгээс тусгуулах саналаа ХХААХҮЯ-ны дэргэдэх ажлын хэсэгт хүргүүлэв.

11.Орон нутаг хариуцсан мэргэжилтэн нарын 2018 оны 04 дүгээр сарын ажлын тайлан болон цагийн тооцоог гаргуулан авч нэгтгэв.

Ирэх долоо хоногт хийгдэх ажил

1.Говьсүмбэр аймгийн Малах, Хэнтий аймгийн Хэрлэнбаян-Улааны аймаг дундын отрын бүс нутагт томилолтоор ажиллах;

2.Хэрлэнбаян-Улааны аймаг дундын отрын бүс нутгийн бэлчээр ашиглалтын төлөвлөгөөний төсөлд Төв, Дундговь, Хэнтий аймгуудын ХХААГ-аас ирүүлсэн саналыг нэгтгэн боловсруулж батлуулах;

3.Тус захиргааны хөдөлмөрийн дотоод журамд нэмэлт өөрчлөлт оруулах;

4.Тариалаттай холбоотой бэлтгэл ажлыг хангах;



САЛБАРЫН БАЙГУУЛЛАГУУД

Бидний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол