АЙМАГ ДУНДЫН ОТРЫН БЭЛЧЭЭР АШИГЛАЛТЫН ЗАХИРГАА
2018 оны 05 дугаар сарын 04-нөөс 05 дугаар сарын 11-ний
өдрүүдэд хийсэн ажлын тайлан
1.Хэнтий аймгийн Хэрлэнбаян-Улааны аймаг дундын отрын бүс нутгийн бэлчээр ашиглалтын төлөвлөгөөг боловсруулах ажлын хэсгийн хурлыг зохион байгуулж төлөвлөгөөний төслийг танилцуулж санал авч нэгтгэв.
2.“Бэлчээрийн эдэлбэр газарт учруулах хохирлын үнэлгээг тооцох аргачлал”-ын ажлын даалгаврыг боловсруулав.
3.“Бэлчээрийн даац тодорхойлох арга аргачлалын боловсруулах”, “Таван хошуу малын бэлчээрт үзүүлэх нөлөө” ажлын даалгаваруудыг боловсруулж байна.
4.Хэнтий аймгийн Өмнөдэлгэр, Дэлгэрхаан сумын Долоод, Хэрлэнбаян-Улаан тосгон, Дархан сумын Хараат, Дотуур баг, Баянмөнх сумдад томилолтоор ажиллаж аймаг дундын отрын бүс нутгийн талаар баримталж буй бодлогын асуудалд мэдээлэл хийв.
5.Хэрлэнбаян-Улаан аймаг дундын отрын бүс нутгийн бэлчээр ашиглалтын төлөвлөгөөний төсөлд Төв, Дундговь, Хэнтий аймгуудын ХХААГ-аас ирүүлсэн саналыг нэгтгэн боловсруулав.
6.Булган аймгийн Рашаант сумын нутагт 200 га талбайд ногоон тэжээл тариалах ажилд шаардлагатай техник хэрэгсэлийн сэлбэг худалдан авах төсөв гарган, худалдан авалтын ажлыг зохион байгууллаа.
7.Тариалалтын ажлын бэлтгэл хангах ажлын хүрээнд Тариалан эрхлэлтийг дэмжих сантай байгуулсан гэрээний дагуу Сэлэнгэ аймгаас үр тээвэрлэх ажлыг зохион байгуулав.
8. Баянгол дүүргийн Цагдаагийн 3-р хэлтэст “Монголын үхэр үржүүлэгчдийн нэгдсэн холбоо” ТББ-ийн холбогдуулан гаргасан гомдолдоо гэрчийн мэдүүлэг нотлох баримт гарган өгч ажилласан. шалгуулахаар Баянзүрх дүүргийн 3-р хэлтэст гомдол хүргүүлэн ажилл
9.Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж байгаа Хэрлэнбаян-Улааны отрын бүс нутагт өвөлжөө, хаваржааны зориулалтаар газар эзэмшүүлэхээр олгосон захирамжыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй хэргийн урьдчилан хэлэлцүүлэгт оролцов.
10.Хэнтий аймгийн мэргэжлийн хяналтын газарт иргэн О.Батсүхэд холбогдуулан гаргасан өргөдлийн дагуу мэргэжлийн хяналтын байцаагч Золбоожаргалтай уулзаж, гомдлыг хянан шалгаж үйл ажиллагааны талаар тодруулга хийж ажиллав.
Ирэх долоо хоногт хийгдэх ажил
1.Говьсүмбэр аймгийн Малах, Хэнтий аймгийн Хэрлэнбаян-Улааны аймаг дундын отрын бүс нутагт томилолтоор ажиллах;
2.Тус захиргааны хөдөлмөрийн дотоод журамд нэмэлт өөрчлөлт оруулах;
3.Тариалалттай холбоотой бэлтгэл ажлыг хангах;
4. Сансрын зураглал боловсруулах, уг зураглалуудыг ашиглан бэлчээр ашиглалтын төлөвлөлт боловсруулах талаар судлан Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргаанд шаардлагатай зураглалын жагсаалтыг гаргах,
5.Хэнтий аймгийн Хэрлэнбаян-Улаан, Булган аймгийн Чилэнгийн аймаг дундын отрын бүс нутгуудад томилолтоор ажиллах,
6.Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас зохион байгуулж буй “Улсын сайн малчдын зөвлөгөөн” зохион байгуулахад оролцох,
Аймаг дундын отрын бүс
Бидэнтэй нэгдэх