АЙМАГ ДУНДЫН ОТРЫН БЭЛЧЭЭР АШИГЛАЛТЫН ЗАХИРГАА
2018 оны 05 дугаар сарын 14-нөөс 05 дугаар сарын 18-ны
өдрүүдэд хийсэн ажлын тайлан
1.ХХААХҮ-ын сайдын 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн А-92 дугаар тушаалаар Хэнтий аймгийн Хэрлэнбаян-Улааны аймаг дундын отрын бүс нутгийн бэлчээр ашиглалтын төлөвлөгөө батлагдав. Тус тушаал, бэлчээр ашиглалтын төлөвлөгөөг аймгуудын Засаг дарга болон ХХААГ-уудын дарга нарт хүргүүлэв.
2.Булган аймгийн Рашаант сумын нутагт 200 га талбайн тариалалттай холбоотой бэлтгэл ажил хангагдаж тариалалт эхлэхэд бэлэн болов.
3.Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж байгаа Хэрлэнбаян-Улааны отрын бүс нутагт өвөлжөө, хаваржааны зориулалтаар газар эзэмшүүлэхээр олгосон захирамжыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй хэргийн шүүх хуралд оролцов.
4.Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас зохион байгуулж буй “Улсын сайн малчдын зөвлөгөөн” зохион байгуулах ажлын хэсэгт орж ажиллаа.
5.Хэнтий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргад тус аймгийн Хэрлэнбаян-Улаан отрын бүс нутгийг чөлөөлөх үйл ажиллагаанд хамтран ажиллах тухай албан тоот хүргүүлэв.
Ирэх долоо хоногт хийгдэх ажил
1.Говьсүмбэр аймгийн Малах, Хэнтий аймгийн Хэрлэнбаян-Улаан, Булган аймгийн Чилэнгийн аймаг дундын отрын бүс нутагт томилолтоор ажиллах;
2.Тус захиргааны хөдөлмөрийн дотоод журамд нэмэлт өөрчлөлт оруулах;
3.Булган аймгийн Рашаант сумын 200 га талбайн тариалалтын ажлыг эхлүүлэх;
Сансрын зураглал боловсруулах, уг зураглалуудыг ашиглан бэлчээр ашиглалтын төлөвлөлт боловсруулах талаар судлан Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргаанд шаардлагатай зураглалын жагсаалтыг гаргах,
Аймаг дундын отрын бүс
Бидэнтэй нэгдэх