АЙМАГ ДУНДЫН ОТРЫН БЭЛЧЭЭР АШИГЛАЛТЫН ЗАХИРГАА 2018 оны 06 дугаар сарын 18-наас 06 дугаар сарын 22-ны өдрүүдэд хийсэн ажлын тайлан





АЙМАГ ДУНДЫН ОТРЫН БЭЛЧЭЭР АШИГЛАЛТЫН ЗАХИРГАА 

2018 оны 06 дугаар сарын 18-наас 06 дугаар сарын 22-ны

өдрүүдэд хийсэн ажлын тайлан 

1.Мал эмнэлэг, үржлийн газартай байгуулсан гэрээний дагуу аймаг дундын отрын бүс нутгуудад малын сэг, зэмийг устгах ажлыг холбогдох сумдын Засаг даргын тамгын газартай хамтран зохион байгуулж байна.

2.“Бэлчээрт учруулсан хохирлын үнэлгээ, нөхөн төлбөр тооцох аргачлал боловсруулах”, “Бэлчээрийн даац тодорхойлох аргачлалыг шинэчлэн боловсруулах”, “Таван хошуу малын говийн бүсийн бэлчээрт үзүүлэх нөлөөллийг судлах судалгаа”, “Таван хошуу малын хангайн бүсийн бэлчээрт үзүүлэх нөлөөллийг судлах судалгаа”-ны ажлуудыг гүйцэтгэж байгаа ажлын багуудтай уулзалт зохион байгуулж, хийгдэж байгаа ажлын талаар санал солилцов.

3.Завхан аймгийн Багахайрхан, Говь-Алтай аймгийн Аргалант, Говьсүмбэр аймгийн Малахын тал аймаг дундын отрын бүс нутгуудын бэлчээрийн төлөв байдлын судалгаа хийх, бэлчээр ашиглалтын төлөвлөгөө, зураглал боловсруулах “Аймаг дундын отрын бүс нутгийн бэлчээр ашиглалтын мэдээллийн нэгдсэн сангийн программ хангамжийн хөгжүүлэлт”-ийн ажлуудын ажлын хэсгийн хурлыг зохион байгуулав.

4.Аймаг дундын отрын бүс нутгууд дахь үлийн цагаан оготнын тархалтын судалгааг гаргаж байна.

5.Булган аймгийн Рашаант суманд байлрах 160га талбайд өвс тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэх зорилгоор тариалалт хийсэнтэй холбогдуулан “Таримал ургамлыг мал, тэжжэвэр амьтдаас хамгаалах” журмын дагуу Рашаант сумын 4-р багийн Засаг дарга болон малчин иргэдтэй 3 талт гэрээг байгуулав.

6.Говьсүмбэр аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Нямбилэгийн хяналтанд байх Эрүүгийн 181700019 тоот хэрэгт 9 ширхэг худгийн ашиглалтын өнөөгийн байдалд эд хөрөнгийн үнэлгээ хийлгэхээр шинжээч томилуулж, хянуулахаар ажиллаж байна.

7.Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 29-ны өдрийн №127/ШШ2018/0010 тоот шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдлыг гаргахаар ажиллаж байна,

Ирэх долоо хоногт хийгдэх ажил 

1.Хэнтий аймгийн Хэрлэнбаян-Улаан аймаг дундын отрын бүс нутгийн бэлчээр ашиглалтын төлөвлөгөөний хэрэгжилтийн талаарх мэдээллийг холбогдох газруудаас авч нэгтгэх, удирдлагад танилцуулах;

2.Завхан аймгийн Багахайрхан, Говь-Алтай аймгийн Аргалант, Говьсүмбэр аймгийн Малахын тал аймаг дундын отрын бүс нутгуудын бэлчээрийн төлөв байдлын судалгаа хийх, бэлчээр ашиглалтын төлөвлөгөө, зураглал боловсруулах “Аймаг дундын отрын бүс нутгийн бэлчээр ашиглалтын мэдээллийн нэгдсэн сангийн программ хангамжийн хөгжүүлэлт”-ийн ажлуудад шалгарсан аж ахуйн нэгжүүдтэй гэрээ байгуулах;

3.Аймаг дундын отрын бүс нутгуудад хийгдсэн малын сэг зэм устгалын ажлын тайланг хүргүүлэх;

4.Төв аймгийн Баяндэлгэр, Баянжаргалан, Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Засаг дарга нартай байгуулсан Бэлчээр ашиглалтын талаар хамтран ажиллах гэрээний биелэлтийг гаргуулан авч нэгтгэх;

5.Аймаг дундын отрын бүс нутгийн бэлчээр ашиглалтын нэгдсэн санд отрын бүс нутгуудын нэмэлт мэдээллийг оруулах;



САЛБАРЫН БАЙГУУЛЛАГУУД

Бидний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол