ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОТРЫН БҮС НУТАГТ БАЙРЛАХ ТЭЖЭЭЛИЙН АГУУЛАХЫН ДЭЭВРИЙГ ЗАСАЖ ЯНЗЛАВ.





Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон “Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил” төслийн хооронд 2017.04.27-ны өдөр байгуулсан аймаг дундын отрын бүс нутгийн бэлчээрийн ашиглалт хамгаалалтыг сайжруулах талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээг санхүүжүүлэх 41/17 тоот гэрээний 2.1.1 дэх заалтыг хэрэгжүүлэхээр тэжээлийн агуулахын дээврийг бүрэн засварлаж ашиглалтад оруулах ажлыг 2017 оны 06 дугаар сарын 13-наас 06 дугаар сарын 30-ны хооронд хийж гүйцэтгэлээ.

Дээврийн засварыг гүйцэтгэхдээ ханатай холбож бэхэлсэн татлага боолт суларч  дээвэр бүхэлдээ салхинд хөөрөгдөж хөндийрсөн байсныг татуулан чангалж бэхлэв. Дээврийн банз модонд төмрийг бэхлэхдээ зориулалтын шрупээр 40см тутамд тогтоож өгсөн нь төмрийг харьцангуй бат бөх, хөдөлгөөн бага болгосон. Орой хэсгийн уулзварт борооноос хамгаалах зориулалтын малгай төмрийн бэхэлсэн. Мөн дээврийн төмрийг бэхэлгээ модноос хөндийрч салхинд хөөрөгдөхөөс сэргийлж мод  болон төмрийн хооронд хар цаас хавчуулан дээвэрлэв. 

gSCulT5SLCkX2JN.jpg
NhTdSK4GAMlFMSN.jpg
ohIzSJp1sDsDDa1.jpg
dnGgvuiM7NMvm14.jpg
CLndB7AK5Y49lfH.jpg


САЛБАРЫН БАЙГУУЛЛАГУУД

Бидний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол