Ажлын хэсэгт гэр, хоол хүнс, түлээ, нүүрс, түлш шатахуун ачих 2 автомашин, ус, чулуу зөөх 2 автомашин, нүх утах хүмүүсээ зөөх 1 автомашин нийт 5 автомашин, тодорхой ажил, хөдөлмөр эрхлээгүй иргэд, малчдын төлөөлөл болох 20-н иргэнд ажлын байр гарган авч ажиллуулав. 2017 оны тухайд бэлчээрийн хөнөөлт мэрэгч болох шар чичүүл, үлийн цагаан оготны тоо тархалт ихэссэн, үлий нүх элбэг байдал ажиглагдав.
Ажлын хэсэг нь эзэнтэй үлийн нүхийг утах, ус цутгах, хөеө ухаж авах зэрэг энгийн механик аргыг голлон хэрэглэн тэмцсэн бөгөөд цаашид тоо толгойн хэт өсөлтөөс сэргийлэн шувууны суудал, үүр хийх биологийн аргыг хэрэглэлээ. Энэ удаа хаягдал түүхий эд болох автомашины дугуй, хүнд даацын ачааны машины агаар шүүгч, овор ихтэй төмрийн хаягдал, байгалийн чулууг ашиглан 124-н ширхэг шувууны суудал, үүр шинээр босгохын зэрэгцээ урд жилүүдэд хийгдэж гадны хүчин зүйлээс болон унасан 12ш дугуйг босгон газар зоож 1 шувууны үүрний хазайсан шонг тэгшилж янзлав.














Аймаг дундын отрын бүс
Бидэнтэй нэгдэх