Аймаг дундын отрын бэлчээрийн ашиглалт, хамгаалалтыг сайжруулах талаар Их Британи Нэгдсэн Вант Улсын сансрын агентлагтай хамтран ажиллана





Байгаль, цаг уурын хүндрэлээс мал аж ахуйн салбарт үүсэх эрсдэлийг бууруулах, түүнээс урьдчилан сэргийлэх зорилтын хүрээнд Хүнс, Хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн яамны харьяа “Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргаа”-наас Их Британийн Сансрын агентлагтай (UK Space Agency) хамтран “Монголын малчин иргэдийн даван туулах, дасан зохицох чадавхыг нэмэгдүүлэх”  төслийг хэрэгжүүлэхээр болоод байна.

Төслийн хүрээнд орчин үеийн өндөр технологи бүхий сансрын хиймэл дагуул ашиглан бэлчээрийн даацын болон бусад холбогдох ус цаг уур орчны  мэдээллийг өндөр нарийвчлалтай хүлээн авч, боловсруулахаас гадна тус мэдээлэл дээр үндэслэн бэлчээрийн менежмент, төлөвлөлтийг боловсруулахаар харилцан тохиролцож, ажлын хэсгийн уулзалтыг 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр зохион байгуулсан.

Энэхүү төсөл хэрэгжсэнээр “Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргаа”-ны ашиглалт хамгаалалт сайжрах юм.



САЛБАРЫН БАЙГУУЛЛАГУУД

Бидний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол