Бэлчээрийн ашиглалт, хамгаалалтыг сайжруулах талаар холбогдох Мэргэжлийн холбоод, эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтран ажиллаж байна





Бэлчээрийн ашиглалт, хамгаалалтыг сайжруулах зорилгоор тус яамны харьяа Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргаанаас Цаг уур, орчны шинжилгээний газар, Мал аж ахуй эрдэм шинжилгээний хүрээлэн, Байгаль орчны үнэлгээ эрхлэгчдийн холбоотой, хамтран ажиллаж байна.

Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд таван хошуу малын хангай болон говийн бүсийн бэлчээрт үзүүлж буй нөлөөллийн судалгааг хийх, бэлчээрийн ургац даац тодорхойлох аргачлалыг шинэчлэх, бэлчээрийн эдэлбэр газарт учруулсан хохирлыг тооцох аргачлал боловсруулах зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэх юм.

Дээрх ажлуудын явцын талаар 2018 оны 08 дугаар сарын 27-ний өдөр тус яамны хурлын танхимд хэлэлцүүлэг зохион байгуулж, цаашид хэрэгжүүлэх ажлын талаар харилцан санал солилцлоо. Уг Хэлэлцүүлгээс гарсан саналыг цаашдын ажилд тусган, судалгааны үр дүнг холбогдох Эрдэм шинжилгээний байгууллагуудын эрдмийн зөвлөлөөр хэлэлцүүлэхээр тогтов.



САЛБАРЫН БАЙГУУЛЛАГУУД

Бидний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол