АЙМАГ ДУНДЫН ОТРЫН БҮС НУТАГТ ЗӨВШӨӨРӨЛГҮЙ МАЛ ОРУУЛСАН МАЛЧДАД АЛБАН МЭДЭГДЭЛ ХҮРГҮҮЛЭН АЖИЛЛАВ





21YCPsB3BjndX74.jpg
SYSLqVD78tSMmCT.jpg
nPqpF8SflwV2F2r.jpg
fZtprV7PLBKZn0O.jpg

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргаанаас Дэлгэрхаан сумын Засаг даргын тамгын газар, Хэрлэнбаян-Улаан тосгоны Захирагчийн ажлын албатай хамтран 2018 оны 09 дүгээр сарын 03-наас 09 дүгээр сарын 06-ны хооронд Хэрлэнбаян-Улааны аймаг дундын отрын бүс нутгийн бэлчээр ашиглалтын байдалд хяналт тавьж ажилласан байна.

Уг хяналт шалгалтын явцад тус аймаг дундын отрын бүс нутагт зөвшөөрөлгүй мал оруулсан Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын 12 малчин өрх, Дэлгэрхаан сумын 10 малчин, Багануур дүүргийн 8 малчин, Улаанбаатар хот 1 малчин, Төв аймаг 1 малчин Хөвсгөл аймаг 1 малчин өрхүүдэд отрын бүс чөлөөлөх талаар албан мэдэгдлийг хүргүүлэн ажилласан байна.

Цаашид отрын бүс нутгуудын бэлчээрийн ашиглалт, хамгаалалтыг сайжруулахад чиглэсэн хяналт шалгалтын ажлыг тогтмолжуулан, зөрчил гаргасан иргэдэд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага ногдуулан ажиллах юм.



САЛБАРЫН БАЙГУУЛЛАГУУД

Бидний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол