Монгол Улсын Засгийн газраас мал сүргийг байгалийн гэнэтийн болон давагдашгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хамгаалах зорилгоор нийт 783 мянган га газрыг Улсын тусгай хэрэгцээнд авч аймаг дундын отрын бүс нутгуудыг байгуулсан.
Сүүлийн жилүүдэд орон нутгийн Засаг дарга нар улсын тусгай хэрэгцээний аймаг дундын отрын бүс нутагт холбогдох хууль тогтоомж зөрчин иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлж, ашиглуулах эрх олгох явдал ихээр гарах болсон.
Зарим отрын бүс нутагт ашигт малтмалын хайгуулын, ашиглалтын тусгай зөвшөөрлийг олгосон байна.
Энэхүү хууль бус үйл ажиллагааг таслан зогсоох зорилгоор холбогдох хууль хяналтын байгууллагуудад хандаж, газар эзэмших, ашиглуулахаар эрх олгосон захирамжуудыг шүүхийн шийдвэрээр хүчингүй болгон ажиллаж байна.
Аймаг дундын отрын бүс
Бидэнтэй нэгдэх