АЖЛЫН БАЙРНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАХ ТУХАЙ
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргааны Өвөрхангай аймгийн Хөхдэлийн отрын бүс хариуцсан мэргэжилтний ажлын байранд дараах шаардлагыг хангасан иргэнийг сонгон шалгаруулж авна.
ТАВИГДАХ ҮНДСЭН ШААРДЛАГА:
1. Мал зүйч, газар зохион байгуулагч, хөдөөд аж ахуйн чиглэлийн мэргэжилтэй
2. Дээд болон тусгай дунд боловсролтой
3. Компьютерийн хэрэглээний програмууд эзэмшсэн, интернет орчинд ажиллах чадвартай байх,
4. Англи хэлний анхан шатны мэдлэгтэй байх,
5. Мэргэжлийн ёс зүй, сахилга баттай, шударга, ажилд хариуцлагатай ханддаг хувийн зохион байгуулалт сайтай байх,
6. Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын харъяат оршин суудаг байх,
7. Ажлын ачаалал даах, сэлгэн ажиллах чадвартай байх,
БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:
1. Төрийн албан хаагчийн анкет
2. Дипломний хуулбар
3. Иргэний үнэмлэхний хуулбар
4. Цагдаагийн тодорхойлолт
5. Оршин суугаа хаягийн тодорхойлолт
Материалыг oadiyadolgor@yahoo.com цахим хаягаар 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөс 09 дүгээр сарын 13-ныг дуустал хүлээн авна. Сонгон шалгаруулалтын хугацааг жич зарлана.
Хаяг: Хан-Уул дүүрэг 3-р хороо Ажилчдын гудамж ТЭДСангийн 2-р байр 111 тоот
Утас: 89808687, 99010192, 77262639
Аймаг дундын отрын бүс
Бидэнтэй нэгдэх