1. Үлийн цагаан оготнотой тэмцэх ажлыг орон нутгийн ажиллах хүчийг ашиглан нийт 67 хүний бүрэлдэхүүн бүхий 3-н ажлын хэсгүүдийг байгуулан ажилласан ба ажлын хэсэг тус бүрд тэмцэх ажлыг холбогдох отрын бэлчээрийн бүс нутгуудад хариуцан мэргэжилтэн зохион байгуулж, гүйцэтгэл, үр дүнг хариуцан, технологийн болон мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж тогтмол хяналт тавиулан ажиллуулсан.
2. Үлийн цагаан оготнотой энгийн механик аргаар тэмцэх ажилд хяналт тавьж ажиллах талаар хамтран ажиллах албан тоотыг Говьсүмбэр, Хэнтий, Өвөрхангай аймгуудын мэргэжлийн хяналтын газарт хүргүүлсэн.
3. Тэмцэх ажлыг эхлэхийн өмнө тэмцэхээр сонгосон талбайн хэмжээ, үлийн цагаан оготнын нягтралын тоог гарган тэмдэглэж, ажил дууссаны дараах үеийн үлийн цагаан оготнын нягтралын тоотой харьцуулж үр дүнгийн тооцоог гаргасан.
4. Оготнотой тэмцэх ажлыг зохион байгуулсан иргэдэд гэрээнд заасны дагуу гэрээт ажлын хөлсөнд нийт 38.5 сая, ариутгалын бодис, хөдөлмөр хамгаалалтын хувцас хэрэглэл нийт 5.25 сая, техник, гэрийн түрээс нийт 6.0 сая, томилолт нийт 2.36 сая, тээвэр шатахуун нийт 8.0 сая, багаж тоног төхөөрөмжийн зардал 4.37 сая төгрөгийг тус тус олгон хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм зааврыг тогтмол өгч мөрдүүлж, бүртгэл хөтөлж ажиллуулсан.
5. Оготнотой тэмцэх ажилд оролцсон иргэд тус бүртэй ажил гүйцэтгэх гэрээ байгуулан ажлын хөлсийг гэрээний дагуу олгосон.
6. Тэмцэх арга хэмжээг гэрээний дагуу холбогдох отрын бэлчээрийн бүс нутгуудад төлөвлөсөн талбайн хэмжээ, хуваарилагдсан зардалд багтаан зохион байгуулсан.
7. Тэмцэх ажилд орон нутгаас гарч ажилласан хүмүүсийн цагийн бүртгэл, ажлын хөлс олгосон хүснэгтийг тухайн отрын бэлчээрийн бүс нутгийг хариуцсан мэргэжилтнээр хөтлүүлж, регистрийн дугаарыг тэмдэглэн гарын үсэг зуруулан баталгаажуулсан.
8. Отрын бэлчээрийн бүс нутаг болгонд үлийн цагаан оготнотой тэмцсэн ажил эхэлсэн, дууссан хугацаа, хамрагдсан талбайн хэмжээ, малчин өрхийн тоо, тэмцсэн арга хэлбэр, сурталчилгааны талаар, болон ажлын явц, үр дүнд тухайн сумын болон аймгийн мэргэжлийн хяналтын улсын байцаагчаар дүгнэлт гаргуулсан. Уг дүгнэлтүүдээр Говьсүмбэр аймгийн Малахын отрын бүс нутагт хийгдсэн оготно устгалын ажил 87.0%, Хэнтий аймгийн Хэрлэнбаян-Улааны отрын бүс нутагт 89%, Өвөрхангай аймгийн Хөхдэл 87.0%-ын үзүүлэлттэй хийж гүйцэтгэсэн болохыг тогтоосон байна.
Аймаг дундын отрын бүс
Бидэнтэй нэгдэх